2023.01.05
Уул уурхай, Аж үйлдвэр, эрдэс баялаг
Т.Энхтүвшин: ТӨХК-иудад төрийн хяналт дутуу байснаас олон жилийн хулгайн асуудлыг одоо сөхөж байна
УИХ-ын чуулганы өнөөдрийн \2023.01.05\ нэгдсэн хуралдаанаар Нүүрсний экспорт, тээвэрлэлттэй холбоотой асуудлаар холбогдох эрх бүхий байгууллагуудын тайлан, мэдээлэлтэй танилцах ерөнхий хяналтын сонсголын тайланг сонслоо.
Хэлэлцсэн асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлэв.
УИХ-ын гишүүн Т.Энхтүвшин:
Төрийн өмчтэй компаниуд дээрээ төр хяналт тавьж чадаагүйн гай гарч байна. Цаг хугацаанд нь хилийн цэрэг, гааль, мэргэжлийн хяналт, үндэсний аудитын газар нь хяналт тавиад явж байсан бол ийм асуудал гарахгүй. Төр өөрөө хяналтаа алдчихсан байна гэж харж байна. Үүнтэй холбогдуулаад хулгайн асуудал сөхөгдөж байна.
"Хашгирсан хойно нь ниргэв" гэгчээр. Олон жилийн хулгайн асуудал явсаар хууль хяналтын байгууллага дээр очдог. Хууль хяналтын байгууллага нь чинь арваад жилийн өмнөх хулгайн асуудлыг илрүүлэх гээд, өмнөх хүмүүс нь солигдчихсон маш хүндрэлтэй зүйлүүдтэй тулгардаг. Тийм учир, төрийн хяналт шалгалтыг хэрэгжүүлж байсан байгууллагуудад хариуцлага тооцох хэрэгтэй. Хяналт шалгалтын тогтолцоо алдагдсан байна гэдэтгээ санал нэг байна.
Нэгдүгээрт, Сүүлийн гурван жилийн хугацаанд хэдэн удаагийн хяналь шалгалтаар, хичнээн хэрэг зөрчил илрүүлж байв. Үүн дээр мэдээлэл өгнө үү.
Хоёрдугаарт, ТУЗ-тай холбоотой асуудал дээр хариулт өгнө үү. Үүн дээр хариуцлага тооцох асуудлыг ярих хэрэгтэй.
Гуравдугаарт, ТӨБЗГ-ын өөрчлөлтийг яаралтай хийх ёстой. Хяналт шалгалтын тогтолцоог яаралтай бий болгох шаардлагатай байна.
Цаашид төрийн өмчтэй компаниудыг ард иргэддээ хувьчлах асуудлыг шийдэх хэрэгтэй байна.
ШИНЭ МЭДЭЭ
ЗАМЫН-ҮҮД СУМАНД АЖИЛЛАЖ БАЙНА
2024.05.04
САЙНШАНД СУМАНД АЖИЛЛАЖ БАЙНА
2024.05.04
Замын-Үүд суманд ажиллаж байна
2024.05.03