2022.12.02
Байгаль Орчин, Аялал жуулчлал

Ж.Батжаргал: Дотоодын аялал жуулчлалаа дэмжиж, зөв бодлого гаргах ёстой

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2022.12.02\ нэгдсэн хуралдаанаар Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон дагалдах бусад хуулийн төслийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлэв.

УИХ-ын гишүүн Ж.Батжаргал: 

Эдийн засгийн тулгуур бол энэ салбар. Өнгөрсөн 2-3 жилд гадаадын аялал жуулчлал хязгаарлалтад ороод ирэхээр хөдөө орон нутагт дотоодын аялал жуулчлал сэргэх хандлагатай болсон. Иймд дотоодын аялал жуулчлалаа дэмжиж, зөв бодлого гаргах ёстой. Бидэнд байгаа аялал жуулчлалын бүсэд хөгжил хэрэгтэй. Нэг ижил зүйлээ харуулаад байх уу. Эсвэл тухайн газар нутгийн онцлогтой холбоотой хөгжүүлэх үү гэдэг асуудал яригдана. Мөн дэд бүтцийн асуудлыг шийдэх хэрэгтэй. Улсын хэмжээний аялал жуулчлалын бүсийн дэд бүтцийг хэрхэн хөгжүүлэх гэж байна. Энэ хуулийг дагаад Ан агнуурын тухай хуулийн өөрчлөлт орж ирсэн байна. Агнуурын бүс нутгийн хамгаалалтын асуудлыг тодорхой болгох ёстой.

Түүний асуултад ажлын хэсгийн гишүүд хариуллаа.

УИХ-ын гишүүн Ж.Батжаргал:

ШИНЭ МЭДЭЭ