2022.12.02
Аялал жуулчлал, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлт
Ж.Бат-Эрдэнэ: Хэрвээ сая жуулчин ярьж байгаа бол үүд хаалгаа нээх хэрэгтэй
УИХ-ын чуулганы өнөөдрийн \2022.12.02\ нэгдсэн хуралдаанаар Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон дагалдах бусад хуулийн төслийг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбоотой гишүүд асуулт асуулаа.
УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ:
Энэ хуулийг дэмжиж байна. Олон жил сая жуулчин гэж зарлалаа. Салбарын яамнаас энэ хуулийг оруулж ирж байгаа нь сайн. Гэхдээ засах зүйл их байна. Хэрвээ сая жуулчин ярьж байгаа бол үүд хаалгаа нээх хэрэгтэй. МИАТ компани асуудал яригдана. Тийзийн үнийг буулгах зүйл хөндөгдөнө. Агаарын зорчигч тээвэрлэхэд дэмжлэг үзүүлэх гэж байна.
Агаарын тээвэрт либералчлал хэрэгтэй. Жуулчны аюулгүй байдал гэсэн зүйл, заалт орж иржээ. Харин энд орсон зүйл, заалт эсрэг бодол төрүүлж магадгүй. Тур оператортай холбоотой асуудлаа хараарай. Юм энгийн байх тусмаа сайн. Компаниудад тавьдаг шаардлагаа багасга. Үйлчилгээгээ стандарттай болгоорой.
Түүний асуултад ажлын хэсгийн гишүүд хариуллаа.