2022.11.25
Барилга, Хот байгуулалт

Ж.Батжаргал: Нэгж талбайг хэрхэн төлөвлөж, кадастрын зураглалыг хийх вэ

УИХ-ын чуулганы /2022,11,25/-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар Кадастрын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.

 Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн Ж.Батжаргал: 

Нэгж талбар түүний эргэлтийн цэгүүдийн газарт бэхлэх кадастрын зураг хийлгэх харилцааг зохицуулах гээд байх шиг буй юм. Гэхдээ нэгж талбараа анх төлөвлөхдөө яаж төлөвлөх вэ гэдэг чухал. Газар зохион байгуулалтын жилийн төлөвлөгөөнд яаж төлөвлөлтөө хийх ёстой вэ?

Тэр төлөвлөлтийн дагуу дуудлага худалдаагаар уу, үнэ төлбөргүй юу гэдэг олголтын асуудал явагдана. Эрх бүхий этгээд шийдвэр гаргана. Ингэж гарсны ард нэгж талбарын эргэлтийн цэгийн газарт бэхлэх кадастрын зураг хийлгэх асуудлыг эрх бүхий байгууллагад хүсэлт тавих нь энэ хуулиар зохицуулж орж ирчихээд байгаа юм. Үүнийг юу гэж ойлгож үзэж байна вэ?

Түүний асуултад ажлын хэсгийн гишүүд хариуллаа.

ШИНЭ МЭДЭЭ