Хөвсгөл аймгийн эмч, ажилтнуудыг иж бүрэн үзлэг оношилгоонд хамруулав
2022.11.23
Эрүүл мэнд

Хөвсгөл аймгийн эмч, ажилтнуудыг иж бүрэн үзлэг оношилгоонд хамруулав

Эмч, эрүүл мэндийн ажилтнууд өвчтэй, зовлонтой олон хүний хөлд дарагдана. Алдах эрхгүй цаг хугацаа, хором мөч бүртэй уралдана.

Бидний ихэнх нь эрүүл мэндийн салбарынхан эмнэлэг дотроо байгаа юм чинь өөрсдөө үзүүлчихдэг байх, өөрөө эмч, эрүүл мэндийн салбарын хүмүүс учраас эрүүл байгаа гэж боддог.

Яг амьдралд дээр эмч, эмнэлгийн ажилтнууд өөрсдөө үзүүлж чаддаггүй. Ээж, эгч нар маань энэ салбарт ажиллаж байсны хувьд гадарлана.

Хөдөөгөөс сонгогдсон гишүүний хувьд үүнийг олон жил ажигласан. Эмчээс таны бие сайн уу эмчээ гэж асуудаг хүн үнэндээ ховор байдаг.

Өнгөрсөн 7 хоногт Хөвсгөл аймгийн ЭМГ-аас хүсэлт тавьсны дагуу Монгол-Японы эмнэлгийн баг Хөвсгөл аймгийн эрүүл мэндийн салбарын 220 орчим эмч, ажилтнуудыг иж бүрэн нарийн мэргэжлийн үзлэг оношилгоонд хамрууллаа. Уг үзлэгээр эрт үеийн хавдрын магадлалтай 3 хүн оношлогдож, нэг хүнд элэгний хавдрын мэс заслын тусламж үйлчилгээг хамтран үзүүлжээ.

Дээрх үйл ажиллагаатай холбоогүй ч өөрийн салбарын нийтлэг нэг зүйлийг хэлэхэд Боловсролын салбарын багш нарыг эрүүл мэндийн даатгалаар улсаас төсөв санхүүжилтийг нь гаргаж үзлэг оношилгоонд хамруулдаг ч эрүүл мэндийн үзлэг, үйлчилгээний чанар үнэхээр сэтгэлд хүрэхгүй байгаа шүү. Энэ бол бодит үнэн.

ШИНЭ МЭДЭЭ