Хөвсгөл аймгийн ИТХ бол иргэний "ГҮҮР" болж ажиллах учиртай
2022.11.23
Орон нутгийн хөгжил

Хөвсгөл аймгийн ИТХ бол иргэний "ГҮҮР" болж ажиллах учиртай

Хөвсгөл аймгийн ИТХ-аас санаачлан Нутгийн өөрөө удирдах байгууллагын 30 жилийн ойн арга хэмжээг зохион байгуулсан.

Миний хувьд энэхүү арга хэмжээг дэмжиж оролцсондоо баяртай байна. Хөвсгөл аймгийн 30 жилийн хөгжил, алдаа оноог үүрч, иргэдийнхээ төлөө сэтгэл гарган ажилласан он жилүүд бол аймгийн ИТХ-ын төлөөлөгчидтэй салшгүй холбоотой.

Аймгийн ИТХ-ын төлөөлөгчид улстөрийн намын нэрээс сонгогддог хэдий ч иргэдийнхээ эрх ашиг, аймгийнхаа хөгжлийг тэргүүнд тавьж, талцал хуваагдалгүй хөгжлийн нэг баг болж ажиллах ёстой гэдэг зарчмыг баримталж, Хөвсгөл аймгаас 3 удаа сонгогдсон УИХ-ын гишүүний хувьд байнга хэлж, уриалж иржээ. Хүндэтгэлийн арга хэмжээний үеэр нэр бүхий сумдын ЗДТГ-ын газарт 60 ширхэг суурин компьютер гардуулж өглөө.

Уг арга хэмжээнд 1992 оноос өнөөдрийг хүртэл аймгийн ИТХ-ын хуралд сонгогдсон төлөөлөгчид, үе үеийн аймгийн ИТХ-ын дарга, хурлын ажлын алба, шинэ үндсэн хууль батлалцсан нэр бүхий ахмад буурлууд, Төр нийгмийн нэрт зүтгэлтэн, Үндсэн хуулийн эхийг баригч, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын багш, Гавьяат хуульч, доктор, профессор Б.Чимид гуайн үр хүүхдүүд уригдан оролцжээ.

ШИНЭ МЭДЭЭ