МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Өнөөдөр дэлхийн хүүхдийн өдөр тохиож байна
2022.11.20
Хүн ам, Нийгмийн хамгаалал, Хөдөлмөр

Өнөөдөр дэлхийн хүүхдийн өдөр тохиож байна

1989 оны 11-р сарын 20-ны өдөр дэлхий дахинд 18 хүртэлх насны бүх хүмүүсийн эрхийг хамгаалсан олон улсын эрх зүйн үндсэн баримт бичиг болох НҮБ-ын Хүүхдийн Эрхийн тухай Конвенцийг баталсан. Манай улс тус Конвенцид 32 жилийн өмнө нэгдсэн билээ.

Хүүхдийн Эрхийн тухай Конвенц батлагдсан энэ өдрийг Дэлхийн хүүхдийн Эрхийн өдөр хэмээн 130 гаруй улс орон тэмдэглэдэг. Өнөөдөр дэлхийн өнцөг булан бүрт амьдарч буй хүүхдүүдэд тулгардаг бэрхшээлийг ойлгож ухамсарлах, бүх хүүхдийн сайн сайханд хувь нэмэр оруулахад онцгойлон анхаарах ТОМЧУУД бидний үүрэг хариуцлагыг сануулсан чухал өдөр юм. Улс, эх орны минь ҮНЭТ БАЯЛАГ болсон хүүхдүүдээ хайрлаж, хуулиар баталгаажсан эрхийг нь хамгаалахад хүн нэг бүрийн үүрэг, оролцоо хамгийн чухал.

ШИНЭ МЭДЭЭ