МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2022.11.17

Х.Ганхуяг: Газар авсан анхны төлөвлөгөөнөөс өөр зориулалтаар өөрчилдөг байдлыг яаж зохицуулах вэ

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2022.11.7\ нэгдсэн хуралдаанаар Газрын ерөнхий хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна.

Хэлэлцэж буй асуудалтай холбоотой гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ.

УИХ-ын гишүүн Х.Ганхуяг: 

Газар авсан хэрнээ анх байсан төлөвлөгөөнөөс явцын дунд зориулалтыг нь өөрчилдөг. Сургууль цэцэрлэг гэж байсан бол тэнд 10, 20 давхар байшин барьчихдаг. Сургууль цэцэрлэгтэй хотхон гэж төлөвлөдөг гүйцэтгэхдээ дан орон сууцны зориулалттай үлддэг. Энэ асуудлыг хэрхэн яаж зохицуулж байгаа вэ? Баянгол дүүргийн 13-р хороонд анх 3,4 давхар номын сан бариулна гэсэн зориулалттайгаар газар аваад тэнд 16 давхар байшин барьж байна. Ерөнхий төлөвлөгөө солих, зориулалтыг өөрчлөх асуудалд ямар хязгаарлалт байгаа вэ. Зохицуулалтыг хэрхэн яаж хийж байгаа вэ?

Хянан шалгалтыг хэрхэн яаж хэрэгжүүлэх вэ? Газар чөлөөлдөг. Үүний дараа иргэд, аж ахуй нэгж нь газраа сунгаад барьчихдаг. Хуультай хамт судалгаанууд тараагдсангүй. Юун дээр үндэслэж хуулиа оруулж ирж байгаа нь тодорхой бус байна. Ц.Даваасүрэн гишүүний хэлснээр төрийн нийтийн өмчийг ашиглах гэдэг үгийг ашиглах гэхээр гадаадыханд газар өгөх гээд байгаа юм шиг ойлгогддог. Газрынхаа хуульд нэр томьёогоо салгаж оруулмаар байна.

Эрх мэдэл булаацалдсан сум, баг, дүүрэг нийслэл хэн газар олгох юм гэсэн маргаан яваад байна. Мөн малд зориулсан хууль ч юм шиг. Уг нь энэ чинь эдийн засгийн суурь хууль шүү дээ. Сонсоход малд зориулсан газар буюу бэлчээр, хадлангийн талбай, тариалан нь үнэгүй юм байна. Мод суулгах зориулалтаар үнэгүй газар өгч байна. Яагаад хотын болон орон нутгийн иргэний хооронд ялгаварлалтай хандаад байдаг юм бэ? Адилхан л аж ахуй эрхэлж яваа хүмүүс шүү дээ. Хотын иргэд аж ахуй эрхлэхэд нэг мк талбайгаас газрын төлбөр төлдөг. Орон нутгийн иргэд яагаад нэг ч төгрөг төлдөггүй юм. 80 сая малтай улс хөдөө аж ахуй, малын гаралтай бүтээгдэхүүнээр 300 сая төгрөг л олж байна.

Түүний асуултад ажлын хэсгийн гишүүд хариуллаа.

ШИНЭ МЭДЭЭ