МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Сэлэнгэ аймагт 100 тэрбум төгрөгийн төсвөөр 37 төсөл, арга хэмжээ хэрэгжинэ
2022.11.14
Эдийн засаг, Худалдаа

Сэлэнгэ аймагт 100 тэрбум төгрөгийн төсвөөр 37 төсөл, арга хэмжээ хэрэгжинэ

УИХ-ын намрын ээлжит чуулганы 2022.11.11-ний өдрийн хуралдаанаар Монгол улсын 2023 оны төсвийг хэлэлцэн баталсан билээ.

2023 оны төсвийг 

  • Хөрөнгө оруулалт бизнесийн орчныг татварын бодлогоор дэмжиж, эрүүл мэнд, боловсролын салбарын төсвийн шинэчлэлийг эрчимжүүлнэ.
  • Шинэ сэргэлтийн бодлогыг хэрэгжүүлж уул уурхай, аж үйлдвэрийн салбарын томоохон төслүүдээ бүрэн дуусгаж, эрчим хүчний салбарт шинэ төслүүд хэрэгжүүлнэ.
  • Улаанбаатар хотын нийтийн тээврийн парк шинэчлэл, үйлчилгээний чанарын асуудлыг цогцоор нь шийдвэрлэж, түгжрэлийг бууруулна.
  • Хотоос хөдөөд шилжихийг дэмжсэн татвар, цалин хөлсний бодлогыг хэрэгжүүлнэ зэрэг онцлогтой баталсан.

Энэ хүрээнд ирэх онд Сэлэнгэ аймагт нийт 100 тэрбум төгрөгийн төсөвт өртөг бүхий 37 төсөл арга хэмжээ хэрэгжих юм. Үүнээс 2023 онд 28 төсөл арга хэмжээ 41.4 тэрбум төгрөгөөр санхүүжиж бүрэн дуусахаар төсөвт батлагдлаа.

ШИНЭ МЭДЭЭ