2022.11.09
Хууль, эрх зүй

Х.Нямбаатар: Ирэх оноос зөрчлийг цаасаар биш цахимаар шалгадаг болно

Хуваар ёсоор долоо хоног бүрийн лхагва гарагт Засгийн газар хуралддаг билээ. Өнөөдрийн /2022.11.09/ Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж байна.

Энэ үеэр ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар "Монгол Улсад зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг 2023 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлээд нэгдсэн мэдээллийн сангаар 100 хувь цахимаар шалган шийдвэрлэдэг болно. Өөрөөр хэлбэл, Монгол Улсад үйлдэгдэж байгаа бүх зөрчлийг цаасаар биш цахимаар шалган шийдвэрлэдэг систем рүү ирэх онд бүрэн шилжих нь. Бэлтгэл нь хангагдсан. Маргаашнаас туршилтын журмаар нэвтрүүлнэ.

Бид өмнө нь хэвлэлүүдэд алдаатай статистик хэлдэг байж. Үүнийгээ залруулж хэлье. Монгол Улсад сая 300 мянган зөрчил үйлдэгддэг гэж өмнө нь албаны мэдээнд олонтаа дурдаж байсан. Харин сая программ хангамжийг шинээр хийх явцад бүх зөрчил шалган шийдэж буй субьектийн жилд шийдвэрлэж байгаа зөрчлийн хэргүүдийг нэгдсэн системд оруулснаар Монголд улсад жилд дунджаар 2 сая 300 мянган зөрчил үйлдэгддэг, түүнийг шалган шийдвэрлэдгийг мэдлээ.

Зөрчил шалган шийдвэрлэх бүрдээ зөрчлийн дугаарыг прокурорын байгууллагаас биечилж очиж авдаг байсныг болиулж, 100 хувь цахимаар шийддэг болох нь.

Мөн бид цаашид бид эрүүгийн хөнгөн хэргүүдийг цахимаар шийддэг болох төлөвлөгөөтэй ажиллаж байгаа. Иргэний болон эрүүгийн хөнгөн хэргүүд дээр цахим шүүхийн системийг нэврүүлэхээр судалгааны ажлууд хийж байна" хэмээв.

ШИНЭ МЭДЭЭ