МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2022.11.04
Эдийн засаг, Худалдаа

С.Одонтуяа: Монгол банк, Хөгжлийн банк хоорондын тоо яагаад зөрөөд байдаг юм бэ?

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2022.11.04\ үдээс хойшхи нэгдсэн хуралдаанаар Хөгжлийн банкны чанаргүй зээлийн талаар мэдээлэл сонслоо.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж байр сууриа илэрхийллээ.

УИХ-ын гишүүн С.Одонтуяа:

Сангийн сайдын тайланг сонслоо. Таны тайлан харь гаригаас ирсэн мэт л санагдлаа. Найман жил өнгөрөхөд, энэ асуудлууд огт хийгдэхгүй байж байгаад, яагаад өнөөдөр бүх бурууг Н.Алтанхуягт үүрүүлэх болов. Энэ хүн чинь найман жилийн өмнө ажлаа өгчихсөн хүн шүү дээ. Дээрээс нь нэг ч хүнд хариуцлага тооцсон талаар ярьсангүй. Бүтэн зургаан жил 65 уулаа байсан байж, асуудлыг яагаад ийм хэмжээнд хүргэв?

Нээлттэй сонсголын талаар хоёр тоо асууя. Банкны гол үүрэг нь гадаадаас бага хүүтэй бонд босгох. Энэ нь Хөгжлийн банкны гол үүрэг.  Ардчилсан нам энэ үүргээ маш сайн биелүүлсэн. Ардын намын үед эрс багассан байгаа юм. Үүнээс ард түмнээ шулдаг байдал л харагдаж байна.

Монгол банк, Хөгжлийн банк хоорондын тоо яагаад зөрөөд байдаг юм бэ?

Хөгжлийн банкаа 50, 60 хувийн чанаргүй зээл рүү оруулчхаад бид тайван суу чадахгүй байна. Шаардлагатай бол УИХ-д дахин хянаж болно. Бид оролцъё. 2016-12-30-нд УИХ-ын тогтоол гараад Хөгжлийн банкны эдийн засгийн чадавхыг дээшлүүлэх зорилгоор Чингис бондыг хаасан. Хөгжлийн банк дээр Чингис бондтой холбоотой өр төлбөр байгаа юу?

Түүний асуултад, Сангийн сайд Б.Жавхлан хариулт өглөө

 

ШИНЭ МЭДЭЭ