Шатрын насанд хүрэгчдийн "Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн"-нд оролцоход нь санхүүгийн туслалцаа үзүүлэв
2022.11.01
Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Урлаг

Шатрын насанд хүрэгчдийн "Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн"-нд оролцоход нь санхүүгийн туслалцаа үзүүлэв

2022 оны 10-р сарын 25-наас 11-р сарын 04-ний өдрүүдэд Энэтхэгийн нийслэл Дели хотноо 2022 оны шатрын насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах эрэгтэйчүүдийн 18, эмэгтэйчүүдийн 24 дэхь тэмцээн зохион байгуулагдаж байна.

Энэ жилийн тивийн аварга шалгаруулах тэмцээний эрэгтэй ангилалд 92, эмэгтэй ангилалд 50 гээд нийтдээ 142 шилдэг шатарчид оролцож байгаагаас,

  • Их мастер-31
  • Олон улсын мастер-46
  • Эмэгтэй их мастер-14
  • Эмэгтэй олон улсын мастер-17 байна.

Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож буй Нийслэлийн 33 дугаар сургуулийн 11 дүгээр ангийн сурагч Д.Мөнхзул дүүдээ тэмцээнд оролцоход нь санхүүгийн дэмжлэг үзүүлэхийн сацуу эх орноо төлөөлөн оролцож байгаа оюунлаг 6 тамирчиндаа амжилт хүслээ.

ШИНЭ МЭДЭЭ