МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2022.10.20
Орон нутгийн хөгжил

1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалттай “Хүлэмжийн аж ахуй үйлдвэрлэл хөгжлийн парк” ашиглалтад орлоо

УИХ-ын гишүүн Д.Өнөрболорын санаачилгаар Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн суманд “Хүлэмжийн аж ахуй үйлдвэрлэл хөгжлийн парк”-ийн бүтээн байгуулалт ашиглалтад орлоо. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар барьсан уг хүлэмжийн иж бүрэн цогцолбор ашиглалтад орсноор Зүүнбүрэн суманд 250-400 ажлын байр шинээр бий болж, 20 орчим төрлийн нарийн ногоог шинжлэх ухааны үндэслэлтэй тарьж ургуулан, борлуулах цаашлаад “Сэлэнгийн брэнд” бүтээгдэхүүнийг экспортод гаргах боломжтой боллоо.

ШИНЭ МЭДЭЭ