2022.10.20
Хүний эрх

С.Ганбаатар: Мөнгө, эрх мэдэл, албан тушаалд ойр хүмүүс захиалгат шүгэл үлээдэг. Үүнийг хэрхэн ялгаж байна вэ?

УИХ-ын ээлжит чуулганы /2022.10.20/-ны өдрийн хуралдаанаар Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж байр сууриа илэрхийллээ.

 УИХ-ын гишүүн С.Ганбаатар:

“Рио Тинто” манайхаас 600 тэрбум долларын баялаг авчхаад 23 тэрбум долларын өрөнд оруулчихсан. Энэ талаар хориод жил шүгэл үлээлээ. Зөрүүлээд “Рио Тинто” 18 тэрбум төгрөгийг реклам сурталчилгаанд зарцуулсан. Ингэхдээ жинхэнэ үнэн шүгэл үлээгчийг доромжлуулдаг, гутаадаг. Ийм шүгэл үлээх ажлыг нийгэм даяар явуулдаг. Үүнээс хэрхэн яаж сэргийлж байна вэ?

Хамгийн их мөнгөтэй, эрх мэдэл, албан тушаалд ойр хүмүүс захиалгат шүгэл үлээдэг. Үүнийг хэрхэн ялгаж байгаа вэ?

Одоо нөхцөл байдал 1937 оны хэлмэгдүүлэлтийн үе шиг аймшигтай цаг үе байна. Хуультай, хуульгүй аймшигтайгаар шүгэл үлээж хүн алж байгаа. Ядаж үүнийг зохион байгуулж, хуульчлах гэж оролдож байгаа хэмээн харж байна.

Сонгуулийн үеэр, өрсөлдөгчөө алах шүгэл үлээлтийг орон даяар явуулдаг. Албан тушаал, эрх мэдэл, мөнгөтэй ойрхон тэр байтугай тагнуулын газраас хүртэл явуулдаг шүү дээ. Үүнийг хэрхэн шийдэх вэ?

Шүгэл үлээгчийн тухай мөнгөн урамшуулал гэдгийг энд огт дурдаагүй байх юм. Үзэл баримтлал дээр байхгүй харагдах юм. Үүн хариулт өгнө үү?

Түүний асуултад, ХЗДХЯ-ны сайд Х.Нямбаатар хариуллаа

ШИНЭ МЭДЭЭ