Хууль зүйн байнгын хорооны дарга болон холбогдох албаны хүмүүс УБЕГ-ын үйл ажиллагаатай танилцлаа
2022.10.19
Харилцаа холбоо, Мэдээллийн технологи

Хууль зүйн байнгын хорооны дарга болон холбогдох албаны хүмүүс УБЕГ-ын үйл ажиллагаатай танилцлаа

Монгол Улсын Их Хурлын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Л.Мөнхбаатар, ХЗДХЯ-ны төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзориг тэргүүтэй холбогдох албаны хүмүүс өнөөдөр /2022.10.19/ Улсын бүртгэлийн ерөнхий газарт ажиллалаа. Зочдыг УБЕГ-ын дарга Д.Дэлгэрсайхан, Тамгын газрын дарга Г.Цолмон болон бусад газар, хэлтсийн дарга нар хүлээн авч байгууллагын үйл ажиллагаатай танилцууллаа.

 

Түүнчлэн, УБЕГ нь хуулийн хэрэгжилтийг хэрхэн хангаж, бүртгэлийн багц хуулийн шинэчлэлтийн хүрээнд процессын зарим нэг үйл ажиллагаанд ямар өөрчлөлтийг хийж хэрэгжүүлсэн, мөн мэдээллийн сан, программ хангамж, техник технологи, цахимжуулалт зэрэг нь хууль тогтоомжид хэрхэн нийцэж буй асуудлаар холбогдох мэдээллийг өгч, харилцан санал солилцов.

УБЕГ-ын дарга Д.Дэлгэрсайхан мөн яриандаа “...Бүртгэлийн үйлчилгээг сайжруулна гэдэг нь процессыг сайжруулахтай салшгүй холбоотой учраас үүнтэй холбоотойгоор иргэдэд чирэгдэл учруулахгүй байх, бүртгэлийн үйлчилгээний шат дамжлагыг цөөрүүлэх, үйлчилгээг хүртээмжтэй, хялбар байлгах, иргэдийн хэрэгцээ, шаардлагад нийцүүлэх үүднээс олон төрлийн боломж олгох, сонголт өгөх зорилгоор хэд хэдэн ажлуудыг санаачлан, үе шаттайгаар хэрэгжүүлэн ажиллаж байна.

Өнөөдрийн яригдсан онцлох асуудлын нэг бол энгийн гадаад паспортыг 2023 оноос эхлэн цахим гадаад паспорт руу шилжүүлэх үйл явц бөгөөд хууль эрх зүйн болон загварын хувьд холбогдох шинэчлэлтүүдийг хийсэн, мөн тоног төхөөрөмж, дэд бүтцийн тодорхой асуудлуудаа шийдсэн, дараа дараагийн алхамууд хийгдээд, бэлтгэл ажлаа хангаад явж байна. Цаашлаад тулгамдаж буй асуудлууд их байгаа ч бид тухай бүр шийдлийг олж, улам боловсронгуй болгох мөн цахимын багц хуулиуд болон бүртгэлийн багц хуулиуд хөрсөнд буухдаа хэрэгжилт ямар байна, аль шатанд явж байна, хэрхэн хангагдаж байна, юу нь болж юу нь болохгүй байна гэдэг тал дээр илүү анхаарч ажиллана ...” гэв.

Монгол Улсын Их Хурлын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Л.Мөнхбаатар: “Улсын бүртгэлийн үйл ажиллагаа бодитоор цахимжиж, иргэдэд цаг хугацаа, орон зайнаас үл хамаарах үйлчилгээг хүргэж чадаж байна. Үүгээрээ нэг иргэн, нэг бүртгэлийн зорилгоо биелүүлжээ гэж дүгнэж байна.

Хур, дан систем болон e-mongolia систем дээрх үйлчилгээнүүд үндсэн цөм болох улсын бүртгэлийн мэдээллийн санд тулгуурладаг бөгөөд бүртгэлийн үйлчилгээ цахимжсаны үр дүнд иргэд төрийн үйлчилгээг орон зай хамаарахгүй буюу засаг захиргааны нэгжийн харьяалал харгалзахгүй, цагт баригдахгүйгээр авах бүрэн боломж нээгдсэн.

Түүнчлэн, гадаад паспортоо цахим болгох ажил ирэх онд эхлэх гэж байна. Үүнтэй холбоотойгоор хөрөнгө санхүүгийн асуудлыг ирэх оны төсөвт тусгах, программ хангамжийг шийдэх ажлууд яригдаж байна. Иргэд маань цахим буюу и- паспорттой болсноор бусад улс оронд зорчиход ямар нэгэн бэрхшээлгүй, саадгүй нэвтрэх боломж нээгдэнэ. Мөн иргэний үнэмлэхээ чипээр уншихаас гадна зайнаас уншдаг систем рүү шилжиж байна.

Энэ мэтчилэн олон зүйлд дэвшил, ахиц гарч байгаа бөгөөд Улсын бүртгэлийн байгууллага нь хуулиар хүлээсэн үүргээ бүрэн гүйцэд биелүүлж хэрэгжүүлэн ажиллаж байна. Мөн төрийн байгууллагуудаас хамгийн түрүүнд цахимжсан, цахимжилтаараа тэргүүлж байгааг онцолъё... Улсын бүртгэлийн байгууллагын үйл ажиллагааг Хууль зүйн байнгын хорооны зүгээс, УИХ-ын зүгээс бодлогын хүрээнд, хууль тогтоомжийг боловсронгуй болгох ажлын хүрээнд мөн та бүхний хийж хэрэгжүүлж буй ажлыг үнэлэх тал дээр байнга дэмжин ажиллана гэдгээ хэлмээр байна. Та бүхний төрийн төлөө, иргэдийнхээ төлөө хийж буй бүхэнд амжилт хүсье” гэлээ.

ШИНЭ МЭДЭЭ

  BENCHMARKS  
Loading Time: Base Classes  0.0047
Controller Execution Time ( User Module / Page )  0.3947
Total Execution Time  0.3994
  GET DATA  
$_GET['id']   11194
$_GET['year']   2025
  MEMORY USAGE  
1,587,344 bytes
  POST DATA  
No POST data exists
  URI STRING  
p/86462
  CLASS/METHOD  
user_module/page
  DATABASE:  vip_maindb   QUERIES: 9  (Hide)
0.0007   SELECT *
FROM (`vip_usersAS user)
LEFT JOIN `vip_user_advancedAS adv ON `adv`.`user_id` = `user`.`id`
WHERE `user`.`id` =  '11194' 
0.0003   SELECT *
FROM (`vip_usersAS user)
LEFT JOIN `vip_user_advancedAS adv ON `adv`.`user_id` = `user`.`id`
WHERE `user`.`id` =  '11194' 
0.0003   SELECT GROUP_CONCAT(DISTINCT content_group.name) AS group_name
                                FROM 
(`vip_usersAS user)
                                
LEFT JOIN `vip_user_groupAS user_group ON `user_group`.`user_id` = `user`.`id`
                                
INNER JOIN `vip_content_groupAS content_group ON `user_group`.`group_id` = `content_group`.`idWHERE `user`.`id` = 11194 
0.0003   SELECT `start`
FROM (`vip_users_menu`)
WHERE `user_id` =  '11194'
ORDER BY `sortasc 
0.0002   SELECT `user_top_banner`.*
FROM (`vip_user_top_bannerAS user_top_banner)
WHERE `user_id` =  '11194' 
0.0003   SELECT `users_menu`.* FROM (`vip_users_menuAS users_menu)
            
INNER JOIN `vip_usersAS user ON `user`.`id` = `users_menu`.`user_id`
            
WHERE until_now AND `user_id` = 11194 ORDER BY sort AS
0.0001   SELECT *
FROM (`vip_user_advanced`)
WHERE `user_id` =  '11194' 
0.0002   SELECT *
FROM (`vip_content`)
WHERE `id` =  '86462' 
0.3759   SELECT `content`.*
FROM (`vip_contentAS content)
LEFT JOIN `vip_content_mappingAS map ON `map`.`content_id` = `content`.`id`
LEFT JOIN `vip_usersAS user ON `user`.`id` = `map`.`user_id`
WHERE ( content.`created_user` = 11194 OR `map`.`user_id` = 11194) AND YEAR(publishdate) <= 2025 
AND `content`.`is_agreed` =  1
AND `content`.`is_unpublish` =  '0'
AND `content`.`is_nagative` =  '0'
GROUP BY `content`.`id`
ORDER BY `publishdateDESC
LIMIT 20 
  HTTP HEADERS  (Show)
  SESSION DATA  (Show)
  CONFIG VARIABLES  (Show)