2022.10.18

Б.Энхбаяр: Мэдлэггүй сайхан сэтгэл их аюултай

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны /2022,10,18/-ны өдрийн хуралдаанаар Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ.

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр:

Хүнийг үзэл бодол, итгэл үнэмшилтэй байсных нь төлөө зөрчлийн хуулиар торгоод байж болохгүй гэдэг энэ сайхан сэтгэлтэй санал нэг байгаа. Энэ талаар эрүүгийн хуульд санаачилж 2021 оны 03-дугаар сард буюу одоогоос жил 6 сарын өмнө УИХ-д өргөн барьсан.  Улс төрд нөлөө бүхий этгээдүүд бусдыг гүтгэх, доромжлох, өөрсдийг нь гүтгэж доромжиллоо гэдэг асуудлаар цагдаагийн байгууллагад хандаж эрүүгийн ял шийтгэдгийг болиулъя гээд хуулийн төсөл санаачилсан. Одоо болтол хэлэлцэх эсэх нь шийдэгдэхгүй байгаа юм. Уг нь энэ асуудлыг түрүүлж ярих ёстой.

Пүрэвдорж гишүүн маань сайхан сэтгэлтэй боловч, мэдлэггүй сайхан сэтгэл аюултай шүү дээ. Энэ бүр хортой. Яг тийм болчихоод  байна. Зөрчлийн хуулинд хүнийг үзэл, бодлоо илэрхийлсний төлөө шийтгэнэ гэдэг зөрчил байхгүй. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх дотор хуулиас болоод байна гэж Пүрэвдорж гишүүн үзээд өөрийн үзэл, бодлыг илэрхийлэхдээ бусдын нэр төр, алдар хүндэд хүндэтгэлтэй хандах үүрэгтэй гэх заалтыг хасах гээд байна. Тэгэхээр бүх хүн өөрийн үзэл, бодлыг илэрхийлэхдээ бусдын нэр төр, алдар хүндийг доромжилж болно гэдэг эрхтэй болох гээд байгаа юм уу?

Асуудлаа шийдэх гээд хүн болгоны нэр төр, хүнийг хүн болох хувьд нь хүндэтгэж буй эрхэмсэг оршихуй нь хүний нэр төрд халдаж болох юм шиг заалттай болох гээд байна. Эсэргээрээ сайхан сэтгэл маань өөрөө маш хортой үр дагаварыг гаргах гээд байна. Тиймээс үүнийг би дэмжиж чадахгүй.

Түүний асуултад УИХ-ын гишүүн Д.Пүрэвдорж гишүүн хариуллаа.

ШИНЭ МЭДЭЭ