2022.10.18
Хууль, эрх зүй
Л.Мөнхбаатар: Хууль хэзээ бүрэн гүйцэд хэрэгжих вэ
УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны /2022,10,18/-ны өдрийн хуралдаанаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.
УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар:
2017 онд энэ хуулийг шинэчлэн баталсан. Баривчлах, шийтгэл оногдуулсан шүүхийн шийдвэрийг 2003 оны нэгдүгээр сарын 01-ны өдрийг хүртэл НШШГ байгууллага, аймаг, сумын цагдаагийн байгууллага гүйцэтгэнэ. Цагдаагийн байгууллага баривчлах, шийтгэл оногдуулах шүүхийн шийдвэрийг энэ заасан хугацааны дотор үе, шаттайгаар ШШБ-д шилжүүлнэ гэж заасан.
Энэ заалтыг өөрчилж байгаа гэж ойлголоо. 2023 оныг 2025 гэж 2 жилээр хойшлуулж байгаа гэж ойлгосон. Энэ мэдээж бодит байдал дээр амаргүй байгаа байх, гэхдээ хууль хэзээ бүрэн гүйцэд хэрэгжих вэ.
Түүний асуултад ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар хариуллаа.