2022.10.18
Хууль, эрх зүй
Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд өөрчлөлт оруулна
УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны /2022,10,18/-ны өдрийн хуралдаанаар Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.
УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар:
Энэ хуульд 2022 оны дөрөвдүгээр сард өөрчлөлт оруулсан, яагаад ийм хурдан өөрчлөх болсон бэ. Үндэслэлээ тайлбарлаж өгнө үү?
Түүний асуултад ажлын хэсгийн гишүүд хариуллаа.