2022.10.13
Эдийн засаг, Худалдаа
Т.Энхтүвшин: Бие дааж орлогоо бүрдүүлдэг аймгуудыг боомилсон заалт орж ирснийг эргэж харах нь зүйтэй
УИХ-ын чуулганы /2022.10.13/-ны өдрийн ээлжит хуралдаанаар Монгол Улсын 2023 оны төсвийн тухай хуулийн төслүүдтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн хэлэлцэх, эсэхийг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж байр сууриа илэрхийллээ.
УИХ-ын гишүүн Т.Энхтүвшин:
Нэгдүгээрт, Бие даан төсвөө бүрдүүлж байгаа нийт таван аймаг байгаа. Эдгээр аймгууд нь орлогоороо зардлаа нөхдөг, эргүүлээд сум орон нутагтаа хөрөнгө оруулалт хийдэг, барилга байгууламж, сургууль, эмнэлэг, цэцэрлэгээ барьдаг. Төсвийн дагалдах хуулийг хараад байхад бие даасан таван аймаг маань засвар үйлчилгээгээ хийгээд бусад төрлийн асуудлаа зохицуулж чадахгүйд хүрч байна. Орон нутаг аль болох улсын төсвөөс мөнгө авахгүйгээр, бие даан хөгжих ёстой гэдэг асуудал байхгүй болох юм байна. Эрдэнэт, Дархан, Өмнөговь, Дорноговь, Дорнод гээд таван л аймаг байгаа шүү дээ. Аймаг олсон орлогоороо сургууль, цэцэрлэг, зам аа барихгүйгээр өөр юу хийх юм?
Хоёрдугаарт, Манай аймаг жилдээ 50-70 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийдэг. Энэ жилийн тухайд 640 хүүхдийн сургууль, халдвартын эмнэлэг, 20 гаруй км зам, түрээсийн орон сууц гээд томоохон барилга байгууламжийг эхлүүлээд явж байгаа. Бусад аймгуудтай адилтган үзэж бие даасан, өөрөө өөрийгөө санхүүжүүлдэг аймгуудаа "боомилсон" асуудал гэж харж байна. Энэ асуудлыг эргэн харж өгөөч ээ. Тодорхой тайлбар өгнө үү?
Гуравдугаарт, Мэргэжлийн хяналтыг татан буулгах юм байна. Нэгдсэн хяналттай байсан бол үүнээс хойш салбарын хяналттай болох юм байна. Салбарын хяналт нь давхцаж улмаар аж ахуйн нэгж байгууллагуудад хүнд суртал үүсэх вий. Нэгдсэн нэг тогтолцоог задалж салбарын хяналт руу оруулж байгаа юм байна. Сайд нь шийдвэрээ гаргадаг, сайдын шийдвэрийн хэрэгжилтийг тухайн дор ажиллаж байгаа хяналт нь шалгаад явах нь. Засгийн газар нь хөндлөнгийн нэгдсэн хяналттай байх нь зөв юм биш үү?
Түүний асуултад, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга Б.Баасандорж хариулт өглөө
ШИНЭ МЭДЭЭ
ЗАМЫН-ҮҮД СУМАНД АЖИЛЛАЖ БАЙНА
2024.05.04
САЙНШАНД СУМАНД АЖИЛЛАЖ БАЙНА
2024.05.04
Замын-Үүд суманд ажиллаж байна
2024.05.03