МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн үйл ажиллагаатай танилцав
2022.10.13
Харилцаа холбоо, Мэдээллийн технологи

Мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн үйл ажиллагаатай танилцав

Эрүүл мэнд, цагдаа, онцгой байдлын яаралтай тусламж үйлчилгээний дуудлагыг нэг дор хүлээн авч, тусламж үйлчилгээг хуваарилдаг Мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн үйл ажиллагаатай танилцлаа.

Тус байгууллага яаралтай тусламжийн 101, 102, 103 утсанд минутад дунджаар 8-10, өдөрт 9000-10000, жилд 3 сая дуудлага хүлээн авдаг байна. Яаралтай тусламжийн нэгдсэн дугаар буюу 112-ыг ашиглалтад оруулах, гар утасны сүлжээгээр байршил тодорхойлох системийг нэвтрүүлэх, төвийн нөөц төвийг байгуулах зэрэг ойрын үеийн зорилтуудаа бидэнд танилцуулсан. Мөн Цахим хөгжлийг дэмжих хуулиудын хэрэгжилтийн талаар ярилцав. Мөн,

  • Үүрэн телефоны оператор компаниудтай хамтран утасны сүлжээгээр байршлыг шууд тодорхойлох системд холбогдох хэрэгтэй байгаа бөгөөд зардлын асуудлыг шийдвэрлэх,
  • Тус байгууллагын боловсон хүчний онцлог болох мэдээллийн технологийн чиглэлээр мэргэшсэн алба хаагчдыг тогтвортой ажиллах боломж нөхцөлөөр хангах,
  • Тоног төхөөрөмжийн шинэчлэл, засвар үйлчилгээний зардлыг шийдвэрлэх зэрэг тодорхой хэдэн тулгамдсан асуудал байгааг ярилцлаа.

Хэнд ч тохиолдож болох гамшиг, зовлонгийн үед яаралтай хүрч үйлчлэх үүрэг хүлээсэн энэ байгууллагын тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд УИХ-ын гишүүний хувиар дэмжиж ажиллахаа илэрхийллээ.

ШИНЭ МЭДЭЭ