МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Оюуны өмчийн эдийн засгийн эргэлтийг эрчимжүүлэх талаар санал солилцлоо
2022.10.13
Эдийн засаг, Худалдаа

Оюуны өмчийн эдийн засгийн эргэлтийг эрчимжүүлэх талаар санал солилцлоо

УИХ-ын Инновац, цахим бодлогын байнгын хорооны даргаар томилогдсоноос хойш төрийн болон төрийн бус, хувийн хэвшлүүдийн байгууллагуудтай цахим хөгжлийн талаар ярилцах уулзалтуудыг тасралтгүй зохион байгуулж байгаа.

Энэ хүрээнд УИХ-ын гишүүн, Инновац, цахим бодлогын байнгын хорооны гишүүн Ч.Ундрамын хамт Оюуны өмчийн газрын удирдлагууд, алба хаагчдыг хүлээн авч уулзлаа. /2022-10-12/

Монголчуудын оюуны өмч буюу иргэд, аж ахуй нэгжүүдийн шинэ санаа, бүтээл, зохиогчийн эрх, инновацуудыг бүртгэлжүүлж, хамгаалах үүргийг хэрэгжүүлж ажилладаг тус байгууллага бол инновац, цахим хөгжлийн дэвшлээр түүчээлэн ажиллах төрийн байгууллагуудын нэг. Уулзалтаар Цахим хөгжлийг дэмжих хуулиудын хэрэгжилт болон тус салбарт хэрэгжиж байгаа цахим дэвшлүүдийн талаар ярилцлаа.

  • Мөн оюуны өмчийн үнэлгээг олон улсын стандартад нийцүүлэх, эдийн засгийн эргэлт, экспортыг нэмэгдүүлэх
  • Гарааны бизнес эрхлэгчдэд шинэ санаа, бүтээлээ бүртгүүлэхэд тулгарч байгаа хүндрэл болон хугацааг багасгах гэх мэт асуудлыг илүүтэй сонирхон асууж,
  • Оюуны өмчөөр баталгаажсан бүтээл, бүтээгдэхүүн бол эдийн засгийг солонгоруулах боломжтой Монгол Улсын баялаг бөгөөд мэдээллийн технологи, цахим шилжилтийг ухаалгаар ашиглан энэхүү зорилтоо эрчимжүүлэх талаар санал солилцлоо.

Уулзалтад:

  • Оюуны өмчийн газрын дарга Г.Элбэгсайхан
  • Захиргаа удирдлагын газрын дарга Д.Амгалан
  • Аж үйлдвэрийн өмчийн газрын дарга С.Урангэрэл
  • Зохиогчийн эрхийн газрын дарга Н.Сүнжидмаа
  • Хяналт, шалгалтын газрын дарга Д.Бат-Эрдэнэ нар оролцлоо.

ШИНЭ МЭДЭЭ