Иргэн бүр саналаа өгөхийг уриалж байна
2022.10.12

Иргэн бүр саналаа өгөхийг уриалж байна

Дэлхий даяараа цахим парламент руу яваад эхэлчихсэн. Манай парламентын нэг давуу тал нь цахим шилжилт D-Parliament юм.

Анх удаагаа Монгол Улсын 2023 оны төсвийн төслийг хэлэлцэж байгаатай холбогдуулан Иргэд төсвийн төсөлд “@D.Parliament” цахим хуудас, D@parliament.mn мэйл хаягаар болон 51-262727 утсаар саналаа ирүүлэх боломжтой. Саналыг аравдугаар сарын 7-17-ны өдрүүдэд 10 хоногийн хугацаанд нээлттэй авч байна.

“Төсөв-2023” олон нийтийн нээлттэй хэлэлцүүлгийг иргэд тэр дундаа төсөв, санхүүгийн чиглэлээр мэргэшсэн иргэний нийгмийн болоод мэргэжлийн судалгааны байгууллагуудын төлөөллийг оролцуулж энэ сарын 19-ний өдөр Төрийн ордонд зохион байгуулахаар болоод байна.

ШИНЭ МЭДЭЭ