МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2022.10.07
Эдийн засаг, Худалдаа

Х.Ганхуяг: Төлбөрийн тэнцлийг хэт өөдрөгөөр төсөөлөх нь зөв үү?

УИХ-ын чуулганы /2022.10.07/-ны өдрийн хуралдаанаар “Монгол Улсын 2023 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2023 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2023 оны төсвийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ.

УИХ-ын гишүүн Х.Ганхуяг:

Урсгал зардал сүүлийн дөрвөн жилийн хугацаанд тогтмол 2-3 их наяд орчим төгрөгөөр болон 2023 онд 1 их наядаар өссөн дүнтэй харагдаж байна. 2022 оныхоо түвшинд урсгал зардлыг хадгалж болохгүй юу.

Хөрөнгө оруулалтын асуудлыг маш сайн ойлголоо. Төсвийн хууль дээр том өөрчлөлт орж буйг "эерэг" өөрчлөлт болжээ хэмээн харж байна. Төсвийн төсөл болон Дэлхийн банкны судалгааг харлаа. Ирэх жил мөнгөний хатуу бодлого явагдана. Зээлийн хүү өндөр болно эсвэл зээл олдохоо болино. Цар тахлын нөхцөл байдалтай холбогдуулан сүүлийн хоёр жил хувийн хэвшил бүсээ чангалсан, илүү ч чангалах хэрэгтэй болчихлоо. Засаг танаж болохоор зардлаа танахгүй бол хувийн хэвшлийг хүнд байдалд оруулна гэж харж байна.

Бид орлого талаа 2019 оны экспортын хэмжээгээр буюу маш өөдрөг төсөөлсөн байна. Сүүлийн гурван жил тийм хэмжээний экспорт хийж чадаагүй. Ковидын нөхцөл байдал үргэлжлэх эсэхийг бид мэдэхгүй. Тиймээс төлбөрийн тэнцлийг хэт өөдрөгөөр төсөөлөх нь зөв үү.

Түүний асуултад, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хариуллаа

ШИНЭ МЭДЭЭ