МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

УИХ-ын гишүүн С.Одонтуяа, ХБНГУ-ын Заарланд муж улсын Христийн Ардчилсан Холбоо намын Удирдах зөвлөлийн гишүүдтэй уулзаа
2022.10.10
Гадаад харилцаа

УИХ-ын гишүүн С.Одонтуяа, ХБНГУ-ын Заарланд муж улсын Христийн Ардчилсан Холбоо намын Удирдах зөвлөлийн гишүүдтэй уулзаа

Тус намын Удирдах зөвлөлийн Санхүү, Технологи, Шинжлэх ухааны асуудал хариуцсан референт Филип Хоффманн, Заарланд муж улсын Дотоод хэрэг, барилга, спортын яамны төв хэлтсийн дарга Нико Акерманн нартай уулзлаа.

Уулзалтын үеэр хоёр улсын баруун төвийн үзэл баримтлалтай намын бодлого, улс төр дэх эмэгтэйчүүдийн оролцоо, тэдэнд тулгардаг нийтлэг хүндрэл бэрхшээл, залуучуудын улс төрийн идэвх, оролцооны талаар харилцан туршлага хуваалцлаа. Түүнчлэн хоёр улсын сонгуулийн тогтолцоо, улс төрийн намын санхүүжилтийн талаар мэдээлэл солилцлоо.

ШИНЭ МЭДЭЭ