МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

УИХ-ын гишүүн Ц.Идэрбат тойрогтоо ажиллалаа
2022.09.27
Орон нутгийн хөгжил

УИХ-ын гишүүн Ц.Идэрбат тойрогтоо ажиллалаа

УИХ-ын гишүүн Ц.Идэрбат Хэнтий аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүдээ төлөөлөн тойргийнхоо 23 сум, тосгон, 89 багт хүрч 14000 орчим иргэдтэй уулзаж УИХ-аас баталсан хууль, тогтоомж, ЗГ-аас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээнүүдийг тайлбарлаж, энэ хууль, тогтоомж, арга хэмжээ амьдрал дээр хэрхэх хэрэгжиж байгаа талаар саналыг нь сонслоо.

Иргэдээс нийт 700 гаруй санал хэлснээс:

1. Малчид:

  • Түүхий эдийн үнэгүйдэл
  • Махны үнэ
  • Бэлчээрийн хомсдол
  • Малын халдварт өвчин
  • Мах гадагш нь гаргах талаар
  • Төрийн үйлчилгээний чанар
  • Үүрэн холбооны Сүлжээ гэсэн саналууд хамгийн их давхцаж байлаа.

2. Төрийн албан хаагчид:

  1. Цалин
  2. Ажиллах орчин
  3. Төрийн албан хаагчийн нийгмийн баталгааны талаар

3. Бизнес эрхлэгчид

  • Татварын бодлого
  • Хөнгөлөлттэй зээл
  • гэх мэтээр амьдарч буй орчин, амьжиргааны эх үүсвэрийн ялгаатай байдал тусгагдсан саналуудыг хэлж байлаа.

Хамгийн их давхардсан саналуудаас эхлэн холбогдох яам, албан тушаалтнуудад хандаж шийдвэрлүүлэх, хууль эрхзүйн орчныг засаж, сайжруулахын төлөө ажиллах болно.

Ялангуяа ХАА, тэр дундаа мал аж ахуйн салбарт дорвитой ахиц гаргахын төлөө хичээнгүйлэн ажиллана. Уулзалт дээр иргэдийн хамгийн их анхаарал тавьж байгаа хууль бол “ Хөдөлмөрийн хууль”, “ Нийгмийн даатгалын багц хууль” байлаа. "Хөдөлмөрийн хууль” хэрэгжиж эхлээд 10 орчим сар болж байгаа боловч сурталчилгаа, хэрэгжилт маш муу, ерөнхийдөө хэрэглээ огт эхлээгүй байна.

“ Халамжаас хөдөлмөрт” шилжихэд хуулийн хэрэгжилт амьдрал дээр сайн байх нь олон айл, өрх, иргэдийн орлого тогтмолжиход, ажил хөдөлмөр эрхлэх сэдэлжүүлэхэд чухал нөлөөтэй гэж УИХ-ын гишүүн Ц.Идэрбат онцолсон юм. 

ШИНЭ МЭДЭЭ