Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын мэдээлэл сонслоо
2022.10.05
Байгаль Орчин, Аялал жуулчлал

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын мэдээлэл сонслоо

Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо өнөөдөр /2022.10.04/ хуралдлаа. Хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын 2022 оны намрын ээлжит чуулганы 10 дугаар сард БОХХААБХ-ны эрхлэх асуудлын хүрээнд хамаарах хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслийг хэлэлцэх, хяналт шалгалт хийх цаглаварыг баталж, дараах 3 асуудлаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын мэдээлэл сонслоо.

Үүнд:

  1. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” Үндэсний хөдөлгөөний хэрэгжилтийн талаар;
  2. Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн “Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай” 08 дугаар тогтоолын хэрэгжилтийн талаар;
  3. Өвөлжилтийн бэлтгэл ажлын талаарх Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны мэдээллийг сонсож, Байнгын хорооны гишүүд холбогдох асуудлаар асуулт асууж, тодруулга авлаа.

ШИНЭ МЭДЭЭ