МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатар Газрын тос, шатах ашигт малтмалын шинжилгээ туршилтын лабораторийн үйл ажиллагаатай танилцлаа
2022.10.04
Уул уурхай, Ашигт малтмал

УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатар Газрын тос, шатах ашигт малтмалын шинжилгээ туршилтын лабораторийн үйл ажиллагаатай танилцлаа

Тэрээр албан хаагчидтай уулзаж, бодлогын хэмжээнд шийдвэрлэх боломжтой тулгамдаж буй асуудалд анхаарал хандуулахаа илэрхийлсэн юм.  

Газрын тос, шатах ашигт малтмалын шинжилгээ туршилтын лаборатори нь газрын тосны бүтээгдэхүүний чанарын хяналтын тогтолцоог боловсронгуй болгох, шатах ашигт малтмалын химийн найрлага, бүтэц, физик, механик дулааны шинж чанарыг тодорхойлох шинжилгээ, туршилт гүйцэтгэх, шатах ашигт малтмалыг боловсруулж нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн гарган авах, байгаль орчинд хор нөлөө багатай туршилт, судалгаа гүйцэтгэх, экспортын нүүрс, нүүрсэн бүтээгдэхүүний чанарын түвшинг тодорхойлж, хяналт тавих, уул уурхайн орчны хөрс, усны бохирдлыг тодорхойлох, шинжилгээ, туршилт гүйцэтгэдэг Олон улсад итгэмжлэгдсэн лаборатори юм.

ШИНЭ МЭДЭЭ