2022.09.26
Улстөр
Нээлттэй мэдээллийг ил тод байлгах болон ил тод байдлын шалгуур үзүүлэлт тогтоох, үнэлгээ хийх журмыг баталлаа
Засгийн газрын ээлжит хуралдаан 2022 оны 09 дүгээр сарын 23-нд болж дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хууль энэ оны тавдугаар сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн. Тус хуулиар мэдээлэл хариуцагч байгуулага нь уг хуульд заасан 68 төрлийн мэдээллийг байнга, ил тод, нээлттэй байдлаар нийтлэх үүрэг хүлээсэн. Мөн “Нээлттэй мэдээллийг ил тод байлгах болон ил тод байдлын шалгуур үзүүлэлт тогтоох, үнэлгээ хийх журам”-ыг Засгийн газар батална” гэж заасны дагуу журмыг Засгийн газрын хуралдаанаар баталлаа.