МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Мэдээлэл холбооны операторуудын ассоциаци, үүрэн телефоны операторуудын удирдлагуудыг хүлээн авав
2022.09.22
Харилцаа холбоо, Мэдээллийн технологи

Мэдээлэл холбооны операторуудын ассоциаци, үүрэн телефоны операторуудын удирдлагуудыг хүлээн авав

Монгол Улсын мэдээлэл, харилцаа холбооны салбарын хөгжил болон өнөөгийн нөхцөл байдалтай танилцах, цаашид хийж хэрэгжүүлэх ажлуудын талаар мэдээлэл авлаа.

Дэлхийн нийтээрээ мэдээлэл технологийн салбар хурдацтай хөгжиж байгаа энэ үед 5G сүлжээг Монгол улсад хэрхэн нэвтрүүлэх, салбарын хуулиудад мэргэжлийн байгууллагуудаас санал авдаг байх, Инновац, цахим бодлогын байнгын хорооны дэргэдэх зөвлөлд холбогдох төлөөллийг оролцуулах, төрийн байгууллагатай хамтын ажиллагаагаа эрчимжүүлэх гэх мэт асуудлаар санал солилцлоо.

Уулзалтад,

  • МХОА-ийн 2022 оны Ерөнхийлөгч, МХС Гүйцэтгэх захирал Б.Мөнхбат
  • Мобиком корпорацийн гүйцэтгэх захирал Курушима Кожи, Хууль эрх зүй, зохицуулалтын газрын захирал Э.Эрдэнэсүрэн, Хууль эрх зүй, зохицуулалтын албаны захирал Ч.Буянтогтох
  • Юнител группийн гүйцэтгэх захирал Д.Энхбат, Хууль эрх зүй, бодлого зохицуулалтын газрын захирал Б.Анхбаяр, Хууль эрх зүй, бодлого зохицуулалтын газрын хуульч А.Ням-Очир
  • Скайтел группийн Санхүүгийн газрын захирал Б.Болорчулуун
  • ЖиМобайл ХХК-ийн Техник төлөвлөлт зохицуулалтын хэлтсийн дарга Д.Пүрэвжаргал, Бодлогын хэрэгжилтийн газрын дарга Р.Сумъяа
  • МХОА Гүйцэтгэх захирал У.Тамир
  • МХОА Харилцааны менежер Г.Номин-Эрдэнэ нар оролцов.

ШИНЭ МЭДЭЭ