Допингийн эсрэг үндэсний дүрмийг боловсруулах ажлын хэсэг хуралдлаа
2022.09.22
Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Урлаг

Допингийн эсрэг үндэсний дүрмийг боловсруулах ажлын хэсэг хуралдлаа

Допингийн эсрэг үндэсний дүрэм бол спортод “Үндсэн хууль” нь юм.

Допингийн эсрэг үндэсний дүрмийн төслийг эцэслэн боловсруулж Засгийн газарт танилцуулах ажлын хэсэг хуралдлаа. 

Хуралд Монгол Улсын сайд, олимп, нийтийн биеийн тамир, спортын Үндэсний хорооны дарга Б.Бат-Эрдэнэ болон УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг, Биеийн тамир, спортын улсын хороог төлөөлж, Бодлого төлөвлөлтийн газрын дарга О.Гэрэл, Гадаад харилцаа, мэдээллийн технологийн хэлтсийн дарга Н.Оюунбат, МҮОХ-г төлөөлж, О.Одбаяр, Д.Одсүрэн, Олон улсын ба үндэсний спортын арбитр Э.Золжаргал, Олон улсын болон Азийн буудлагын холбооны эмнэлэг, допингийн комиссын гишүүн Н.Цогтсайхан нар оролцов.

Допингийн эсрэг дүрэм бол хүний эрхийг дээдэлсэн, тамирчны эрхийг хүндэтгэсэн, тэгш эрхийг хангах хүрээнд боловсруулагдсан байх учиртай юм.

Үндэсний допингийн эсрэг байгууллага бүр үүнийг хүлээн зөвшөөрч, дагаж мөрдөх ёстой бөгөөд өөрийн улсын хэмжээнд үндэсний допингийн эсрэг дүрмийг боловсруулан батлах үүрэг хүлээсэн байдаг билээ.

ШИНЭ МЭДЭЭ