МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2022.09.20
Үйлдвэр, Хөдөө Аж Ахуй, Хүнс

Уул уурхайн баялаг ашиг монгол хүний дансанд ордог байх ёстой

Монгол Улсад орчин цагийн уул уурхайн салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдаж буй “Уул уухайн долоо хоног 2022” арга хэмжээ өнөөдөр /2022-09-19/ эхэлж байна.

Долоо хоногийн турш үргэлжлэх энэхүү арга хэмжээний хүрээнд "Монгол Улсын уул уурхайн салбар 100 жил" сэдэвт Засгийн газрын цаг, "Нэн тэргүүнд аюулгүй байдал" бага хурал, "Mongolia mining 2022" хөрөнгө оруулалтын форум, "EDTalk-Уул уурхайн салбар дахь эмэгтэйчүүд" бага хурал, "Гүний уурхайн симпозиум", "Үүсмэл ордын ашиглалт" онол практикийн бага хурал, "Орон нутаг ба иргэдийн оролцоо" бага хурал, "Үйлдвэржилтийн төлөвлөлт"онол практикийн бага хурал, Степ арена дахь "Монголд үйлдвэрлэв" ханган нийлүүлэлтийн үзэсгэлэн гээд олон төрлийн цогц арга хэмжээ зохион байгуулагдах юм.

ШИНЭ МЭДЭЭ