2022.09.20
Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Урлаг
Шилдэг сурагч ОХУ-г зорилоо
Баруун бүсийн орос хэлний олимпиадын шилдэг оролцогч, Алтай хотын Ерөнхий боловсролын 1-р сургуулийн төгсөгч Сурахбаярын Баясгалан ОХУ-г зорилоо.
С.Баясгалан нь УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол-Оросын парламентын бүлгийн дэд дарга Б.Энх-Амгалангийн санаачилгаар Улаанбаатар хот дахь Оросын шинжлэх ухаан, соёлын төв, “Россотрудничество” агентлаг, “Монгол-Оросын найрамдлын нийгэмлэг”, БШУЯ-тай хамтран Алтай хотод зохион байгуулсан “Орос хэлний Баруун бүсийн олимпиад” амжилттай оролцон, ОХУ-ын Засгийн газрын тэтгэлгээр орос улсад суралцах эрхээр шагнуулсан билээ.
Уг тэтгэлэгийн хүрээнд Москвагийн Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн Олон улсын харилцааны ангид элсэн суралцахаар эх орноосоо мордов.
УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалангийн зүгээс С.Баясгалан болон Орос хэлийг шимтэн судлагч хүүхдүүд, багш сурган хүмүүжүүлэгч нарт амжилт хүслээ.
ШИНЭ МЭДЭЭ
Шагнал гардууллаа
2022.12.28
Номын нээлт боллоо
2022.12.26
Шагнал гардууллаа
2022.12.12
Урлагийн наадмын шилдгүүд тодорлоо
2022.12.06
Алтайн залуус сургалтад хамрагдлаа
2022.11.25
"Арьс амилахуй -2022" үзэсгэлэн нээгдлээ
2022.11.21
“Хүний эрхийн Оюунаа” номын нээлт боллоо
2022.11.21
Байнгын хорооны тогтоолын төслийг батлав
2022.11.08