МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

ТАНИЛЦ: Эрдэнэт-Хялганат чиглэлийн 30 км авто замын ажлын явц
2022.09.19
Зам, Тээвэр

ТАНИЛЦ: Эрдэнэт-Хялганат чиглэлийн 30 км авто замын ажлын явц

Эрдэнэт-Хялганат чиглэлийн 30 км авто замын ажлын явцын талаарх мэдээллийг иргэдийн хүсэлтийн дагуу танилцуулан мэдээлж байна. 

Эрдэнэт-Хялганат чиглэлийн 30 км авто замын ажлыг гүйцэтгэгчээр “Замын битум” ХХК шалгарч наймдугаар сарын сүүлээр ажил нь эхэлсэн. Энэ хэсгийн гүйцэтгэгчийн тендер шалгаруулалт удааширсан учир ирэх оны 10-11-р сард ашиглалтад орох төлөвлөгөөтэй байгаа юм. Эхний багцын төсөвт өртөг нь 20 орчим тэрбум төгрөг.

Хоёр дахь багцын 23.6 км авто замын ажлыг гүйцэтгэгчээр “Хурдны зам” компани ажиллаж байна. Цементийн нийлүүлэлт, цаг агаарын нөхцөл байдлаас ажил багагүй саатсан бөгөөд одоогийн гүйцэтгэл нь 20 хувьтай үргэлжилж буй. Ирэх оны 10-11-р сард бүрэн дуусахаар байгааг хяналт тавьж буй мэргэжилтнүүд хэлж байна. Хоёр дахь багцын төсөвт нь өртөг 13.4 тэрбум төгрөг. Энэ нь Хангал сумын төвөөс цааш Хялганатын гүүр хүртэлх хэсэг юм.

Үүн дээр Эрдэнэт үйлдвэрийн технологийн зам буюу Подъём-1, 2 болон Сэлэнгэ амралтын бааз чиглэлийн 10.4 км хатуу хучилттай авто замын ажил бий. Энэ хэсгийн гүйцэтгэгчийг шалгаруулах ажил үргэлжилж байна.

Дашрам уг төслийг санхүүжүүлж буй Эрдэнэт үйлдвэрийн уурхайчин хамт олондоо баярлалаа.

ШИНЭ МЭДЭЭ