МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Мэдээлэл технологийн гарааны компаниудын төлөөлөлтэй уулзаж санал солилцов
2022.09.14

Мэдээлэл технологийн гарааны компаниудын төлөөлөлтэй уулзаж санал солилцов

"Өглөөний цай” уулзалтыг Инновац, Цахим бодлогын байнгын хороо, энтрепренеруудын Дриймерс нэгдэл зохион байгуулав.Тус уулзалтад Мэдээлэл технологийн гарааны компаниудын төлөөлөл оролцож дараах асуудлын талаар санал солилцлоо. Уулзалтаар,

  • Цахим хөгжлийн дэмжих хуулиуд хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулж дагаж гарах журмуудыг батлахад анхаарах;
  • Гарааны бизнесийн экосистемийг хөгжүүлэгч компаниудыг дэмжих бодлого дээр анхаарч ажиллах
  • Мэдээллийн технологийн салбарын хүний нөөцийн асуудалд онцгой анхаарах;
  • Салбарт гадаадаас хөрөнгө оруулалт татах валютын урсгалын нэмэгдүүлэх гарц шийдэл;
  • Мэдээллийн технологийн компанийг олон улсын зах зээлд гаргахад шаардлагатай дэмжлэг үзүүлэх;
  • Төр хувийн хэвшлийн түншлэлийг сайжруулах, төр хувийн хэвшилтэй өрсөлдөж байгаа асуудлыг шийдвэрлэх;
  • Салбарын хууль, эрх зүйн орчныг шинэчлэх, шаардлагатай өөрчлөлтүүдийг цаг алдалгүй хийх, татвары орчныг сайжруулах зэрэг асуудлаар ярилцлаа.
  • Инновац, цахим бодлогын байнгын хорооны даргын хувьд мэдээллийн технологийн салбарт ажиллаж байгаа мэдээллийн технологийн компани болон стартап компаниудаа дэмжиж ажиллах болно.

Энэхүү уулзалтад, Стартап Маркетинг спэйс ХХК-ийн ТУЗ-ын дарга, Дриймэрс нэгдлийн тэргүүн Ж.Золзаяа, ТУЗ-ийн гишүүн Б.Батжавхлан, Хөрөнгө оруулалтын зөвлөх Б.Саруулзул, Датабанк ХХК-ийн захирал Э.Батхуяг, Айхотел ХХК-ийн захирал Б.Золбадрал, Ногоон титэм лабораторийн захирал Б.Алтангэрэл, Сократус стартап студио ХХК-ын захирал А.Мөнхцог, Монголын программистуудын холбооны ерөнхийлөгч, АйСиТи групп ХХК-ын ТУЗ-ын гишүүн А.Баттамир, хамтын ажиллагаа, борлуулалт хариуцсан захирал Б.Тамир, “Digit” платформ үүсгэн байгуулагч М.Отгонбаяр, MStars Hub-ын гүйцэтгэх захирал Ч.Даваажамц, Tomyo EdTech гүйцэтгэх захирал О.Энхжин, Метафорс ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Батцэнгэл, Фиделитас Партнерс ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Наранцэцэг, Интелмайнд группийн төлөөллүүд оролцлоо.

ШИНЭ МЭДЭЭ