МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулийн хэрэгжилт, финтекийн үйлчилгээний талаар ярилцав
2022.09.13

Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулийн хэрэгжилт, финтекийн үйлчилгээний талаар ярилцав

УИХ-ын гишүүн Э.Батшугар Санхүүгийн зохицуулах хорооны удирдлагуудтай уулзаж виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулийн хэрэгжилт, финтекийн үйлчилгээний талаар мэдээлэл авч цаашид хийх ажлын талаар санал солилцлоо.

Энэ удаагийн уулзалтаар “Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай” хуулийн хэрэгжилт, Монгол Улс дахь зах зээлийн өнөөгийн нөхцөл байдал, Финтек ББСБ-уудын өсөлт, өнөөгийн нөхцөл байдлын талаарх цаг үеийн мэдээллийн сонсож, цаашид хийж хэрэгжүүлэх ажлын талаар ярилцав.

Тус уулзалтад Санхүүгийн зохицуулах хорооны дэд дарга Н.Хүдэрчулуун, Банк бус санхүүгийн байгууллагын газрын дарга Б.Итгэлсүрэн, Хяналт шалгалт зохицуулалтын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Долгорсүрэн нар оролцлоо.

ШИНЭ МЭДЭЭ