Эрүүл мэндийн үзлэгт Хэнтий аймгийн 200 орчим эмэгтэй хамрагдлаа
2022.09.12
Орон нутгийн хөгжил

Эрүүл мэндийн үзлэгт Хэнтий аймгийн 200 орчим эмэгтэй хамрагдлаа

ЭХЭМТ-ийн эмч нар УИХ-ын 18 дугаар тойргоос сонгогдсон УИХ-ын гишүүдийн нэгдсэн ажлын албатай хамтран “Эргэх холбоо-59” хөтөлбөр “Сэтгэлийн гэгээ” сайн үйлсийн аяны хүрээнд Жаргалтхаан суманд эмэгтэйчүүдийн эрүүл мэндийн үнэ төлбөргүй үзлэгийг зохион байгууллаа.

ЭХЭМҮТ-ийн 8 нарийн мэргэжлийн эмч нар үзлэг үнэ төлбөргүй үзлэг хийсэн бөгөөд баруун бүсийн Жаргалтхаан, Өмнөдэлгэр, Мөрөн, Цэнхэрмандал, Дэлгэрхаан сумд, Өлзийт, Хэрлэнбаян-Улаан тосгоны эмэгтэйчүүдээс бүрдсэн 200 орчим эмэгтэй үзлэгт хамрагджээ.

Үзлэгийн үеэр УИХ-ын гишүүн, Биеийн тамир,спорт, олимпизм хариуцсан сайд Б.Бат-Эрдэнэ, УИХ-ын гишүүн Ц.Идэрбат нар эмч нарт баяр хүргэж, цаашид тойргийн сумдын Эх барих, эмэгтэйчүүдийн эмчгүй сумдад эрүүл мэндийн үзлэгийг шат дараатай зохион байгуулахаар боллоо.

ШИНЭ МЭДЭЭ