МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Ногооннуур сум байгуулагдсаны түүхт 70 жилийн ой боллоо
2022.09.12
Орон нутгийн хөгжил

Ногооннуур сум байгуулагдсаны түүхт 70 жилийн ой боллоо

УИХ-ын гишүүн Б.Бейсен баярын мэндчилгээ дэвшүүлжээ.

Тэрээр,

Ногооннуурчууддаа болон тус сумын уугуул, эх орны 4 зүг, найман зовхист ажиллаж, амьдран суугаа түмэндээ Ногооннуур сум үүсэн байгуулагдсаны түүхт 70 жилийн ойн баярын мэндийг өргөн дэвшүүлж, мэндчилье. Миний бие ажлын гараагаа Ногооннуур сумын Эрүүл мэндийн төвд мэс заслын эмчээр эхэлж, Ногооннуур сумын ард олны итгэлийг хүлээж Аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр 2 удаа сонгогдон ажиллаж байлаа. Эрхэм хүндэт нутгийн зон олон минь эрүүл энх байж, эрдэнэт мал сүрэг нь түм бумаараа өсөн үржиж, төрөлх сайхан нутагтаа жаргалтай сайхан амьдрахын ерөөлийг өргөн дэвшүүлье! Та бүхэн сайхан наадаарай.

ШИНЭ МЭДЭЭ