Олимп, нийтийн биеийн тамир, спортын сайд салбарынхаа тулгамдсан асуудлаар санал, солилцож ажиллаж байна
2022.09.09
Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Урлаг

Олимп, нийтийн биеийн тамир, спортын сайд салбарынхаа тулгамдсан асуудлаар санал, солилцож ажиллаж байна

Олимп, нийтийн биеийн тамир, спортын сайд Б.Бат-Эрдэнэ салбарынхаа мэргэжилтнүүдтэй уулзлаа.

Тухайлбал Монголын Үндэсний Паралимпийн хорооны тэргүүн дэд ерөнхийлөгч Д.Сүрэнхорлоотой тулгамдаж байгаа асуудлын талаар ярилцсан юм.

Мөн энэ үеэр Увс аймгийн харьяат Хөнгөн атлетик олон улсын мастер, Цанын улсын мастер Д.Баатархүү салбарын сайдтай болж байгаад баяр хүргэж биеийн тамир, спортын хуульд санал өгөх хүсэлтэй байгаагаа хэлж, ахмад тамирчдад санхүүгийн дэмжлэг үзүүлэхийг хүслээ.

Түүнчлэн Нийслэлийн ерөнхий боловсролын спортын төв сургуулийн захирал, доктор профессор, Монгол Улсын гавьяат багш, Монголын үндэсний олимпийн академийн ерөнхийлөгч, Монголын хөнгөн атлетикийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга, Ч.Зоригтбаатартай уулзлаа.

Уулзалтаар БТС-ын салбарын эрх зүйн орчин, уралдаан тэмцээний үр өгөөж тогтолцоог сайжруулах, "Их спортын хөгжил алсын хараа-2030" 8 жилийн төлөвлөгөө гарган зохион байгуулалтын, менежментийн, мэдлэг чадвар, дэлхийн спортын жишгээр бодлого боловсруулж хөгжлийн түвшин тогтоож ажлын хэсэг гарган ажиллахыг хүссэн байна.

ШИНЭ МЭДЭЭ