МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

"Хан Хэнтийн дуулал" нэгдсэн тоглолт болно
2022.09.06
Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Урлаг

"Хан Хэнтийн дуулал" нэгдсэн тоглолт болно

Хэнтий аймгийн 100 жилийн ойг угтан Улаанбаатарт суугаа Хэнтийчүүд нутгаасаа төрөн гарсан уран бүтээлчдийн тоглолтыг Хэнтий аймгийн нутгийн зөвлөл, аймгийн ЗДТГ-тай хамтран зохион байгуулах гэж байна.

Энэ хүрээнд УИХ-ын гишүүн Ц.Идэрбат Хэнтий аймгийн Нутгийн зөвлөлийн гүйцэтгэх захирал М.Ганхүлэгийн хамт Улаанбаатарт байгаа уран бүтээлчид, дуучидтай уулзалт зохион байгуулж, тэднийг хандивын тоглолтод оролцож, нутгийн түмэндээ уран бүтээлээ соёрхуулах урилгыг хүргэлээ.

Мөн "Хан Хэнтийн дуулал" нэгдсэн тоглолтыг зохион байгуулах товоо гарган, зохион байгуулалтын асуудлаар хэлэлцэв. Тоглолт ирэх 10-дугаар сарын 18, 19-ний өдрүүдэд болох юм.

Энэхүү тоглолтын нийт орлогыг аймгийн 100 жилийн ойд хандив болгон өгөх аж.

ШИНЭ МЭДЭЭ