МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Дарханы замын бүтээн байгуулалтын ажилтай танилцлаа
2022.09.05
Орон нутгийн хөгжил

Дарханы замын бүтээн байгуулалтын ажилтай танилцлаа

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр Зам тээврийн хөгжлийн сайд С. Бямбацогтын хамт Дарханы замын бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцлаа.

Энэ үеэр бүтээн байгуулалтын тулгарч буй цементийн нийлүүлэлтийн асуудлыг газар дээрээс холбогдох газруудтай ярьж, шийдсэн байна.

Уг замын бүтээн байгуулалтын 2 дугаар багц буюу "Хар модтын даваанаас- Урьхан" хүртэлх  ажлын явц сайн үргэлжилж байгаа аж. Гүйцэтгэгч компани энэ оны 10-дугаар сард замын хөдөлгөөнийг нээх төлөвлөгөөтэй ажиллаж байгаагаа танилцуулжээ.

Харин 4 дүгээр багц буюу "Баруунхараагаас- Цайдам" хүртэлх замын бүтээн байгуулалтын ажил эрчимтэй өрнөж байгаа боловч анхаарах асуудал их байгаа юм. Уг автозамыг энэ оны 11 дүгээр сард багтааж ашиглалтад оруулах талаар урд өгөгдсөн үүрэг даалгаварыг хангаж ажиллахыг анхаарууллаа.

Дашрамд дурдахад ЗТХЯ ны  дэд сайд Л. Халтар Баруун-хараад байрлаж, замын үйл ажиллагаанд өдөр тутам хяналт тавьж, холбогдох арга хэмжээг авч ажиллаж байгаа аж. Замын санхүүжилт хэвийн, цаашдаа санхүүжүүлэлтэд ямар нэгэн асуудал гарахгүйг АХБ-ны төлөөлөл хэлсэн байна.

ШИНЭ МЭДЭЭ