МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Хэмнэсэн зардлыг иргэдийн амьжиргааг дэмжихэд зарцуулна
2022.09.02

Хэмнэсэн зардлыг иргэдийн амьжиргааг дэмжихэд зарцуулна

Монгол Улсын Засгийн газраас өнөөдрийн нийгэм, эдийн засгийн нөхцөл байдалтай уялдуулан Монгол Улсын төсвийн тодотголыг УИХ-д өргөн барьж, Төрийн хэмнэлтийн тухай анхдагч хуулийг баталсан.

Энэ хуулиар:

• Хуульд тусгайлан заагаагүй бол төрийн тусгай чиг үүрэг хэрэгжүүлдэг Улсын Их Хурал болон Засгийн газрын харьяа агентлагууд болон төрийн өмчит үйлдвэрийн газрууд дэд дарга, орлогч даргатай байхыг хориглох,

• Нийслэлийн Засаг дарга хоёр хүртэл, аймаг, дүүрэг, сумын Засаг дарга нэгээс илүү орлогч даргатай байхыг хориглох,

• Төсөвт байгууллагын удирдлагууд бие дааж, орон тоо нэмэх шийдвэр гаргахыг хориглох,

• Үндсэн цалин, нэмэгдэл, нэмэгдэл хөлс, олговор, урамшуулал олгохыг хориглох зэрэг хэд хэдэн зохицуулалтыг тусгаж өгсөн.

Эдгээр арга хэмжээний үр дүнд төрийн үйл ажиллагааны болон удирдлагын зардал 20 гаруй хувиар хэмнэж, 1500 гаруй орон тоо хасагдана гэж үзсэн юм.

Түүнчлэн төрийн хэмнэлтийн бодлогын үр дүнд хэмнэгдсэн зардлыг үнийн өсөлтөөс сэргийлэх, иргэдийнхээ амьжиргааг дэмжих хэд хэдэн арга хэмжээнд 2022 он дуустал зарцуулахаар тусгасан.

Үүнд:

  • Нийгмийн даатгалын шимтгэлээ өөрөө хариуцан 2022 оны 5-12 сард төлсөн нэг сая төгрөг болон түүнээс доош орлоготой даатгуулагчийн шимтгэлийн 50 хувийг сар бүр буцаан олгох,
  • Хүүхдийн 100 мянган төгрөгийг мөнгөн хэлбэрээр үргэлжлүүлэн 2022 оныг дуустал олгох зэрэг хэд хэдэн арга хэмжээ туссан.

Монгол Улсын Их Хурлын гишүүн Ё.Баатарбилэг

Төсвийн хууль батлагдаад худалдан авах ажиллагаа явж, бүтээн байгуулах ажил эхэлдэг болох ёстой. Энэ асуудлаа цэгцлэхгүй бол цаг хугацаа алдаж байна. Ямар худалдан авалтыг орон нутаг руу шилжүүлж, алийг нь Худалдан авах ажиллагааны газар хариуцах талаар нарийн төлөвлөх шаардлага үүссэн. Тодорхойгүй байдал Төсвийн хууль хэрэгжихэд хүндрэл учруулж байна.

Монгол Улсын Их Хурлын гишүүн Г.Мөнхцэцэг

"Төсвийн танаас, тодотголд соёл, боловсролын чиглэлд хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрүүд их өртлөө. Орон нутагт барьж байгуулах сургууль цэцэрлэг, соёлын төвийн төсөв царцаж байгаад харамсаж байна. Дундговь, Говьсүмбэр аймгийн хувьд 2022 оны төсөвт 39 төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр тусгасан. Үүний 70-80 хувь нь сургууль, цэцэрлэгийн барилга юм. Үүнээс цөөнгүй нь хасагдсан. Тухайлбал, Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын соёлын төвийн барилгын төсөв хасагдсан байна. Бас багш нарыг чадавхжуулах, тоног төхөөрөмжөөр хангах төслүүд хумигдлаа".

ШИНЭ МЭДЭЭ