Олимп, нийтийн биеийн тамир, спортын сайд Б.Бат-Эрдэнэ үүрэгт ажилдаа орлоо
2022.09.01
Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Урлаг

Олимп, нийтийн биеийн тамир, спортын сайд Б.Бат-Эрдэнэ үүрэгт ажилдаа орлоо

Монгол Улсын Засгийн газрын гишүүн Б.Бат-Эрдэнэ "Олимп, нийтийн биеийн тамир, спортын сайд болсон билээ

Тэрээр үүрэгт ажлаа авсан даруйдаа Биеийн тамир спортын улсын хорооны удирдлага, хамт олонтой уулзлаа. Уулзалтаар олон нийтийн биеийн тамир, спортод тулгарч буй асуудал, ирээдүйн хөгжил, ойрын хугацаанд хийх ажлын талаар ярилцав.

Спортын салбарынхан бусдад үлгэр дууриалал болж энэрэнгүй, хүмүүнлэг, хүндэтгэлтэй байх хандлагыг хэвшүүлэх нь хамгийн чухал болох талаар сайд Б.Бат-Эрдэнэ илэрхийлсэн юм.

Мөн ОХУ-ны Спортын сайд Матыцин Олег Васильевичтэй цахим уулзалт хийж хоёр байгууллагын 2022-2024 онд хамтран гүйцэтгэх спорт, эрдэм шинжилгээний ажлын талаар  санал солилцов.

Оросын сайд шинэ албан тушаалд томилогдсонд баяр хүргэж хамтран ажиллаж буйд талархал илэрхийллээ. Энэ үеэр Монголын авьаястай, хүмүүжил төлөвшилтэй залуусыг ОХУ-ын спортын мэргэшсэн дээд сургуульд бэлтгэн сургахыг чухалчиллаа.

Үүний дараа Засгийн газрын хурлын дараа Биеийн тамир, спортын Улсын хорооны дарга Д.Жаргалсайхан, Засгийн газрын боловсрол, соёл, спорт хариуцсан референт Г.Оюунтунгалаг нарыг хүлээн авч салбарын тулгамдсан асуудал болоод ойрын хугацаанд хийж хэрэгжүүлэх ажлуудаа ярилцсан юм.

ШИНЭ МЭДЭЭ