Б.Саранчимэг: Хүнсний аюулгүй байдлыг бүрэн хангасан үндэсний үйлдвэрлэлийг хөгжүүлэхийн төлөө ажиллана
2022.08.31
Байгаль Орчин, Аялал жуулчлал

Б.Саранчимэг: Хүнсний аюулгүй байдлыг бүрэн хангасан үндэсний үйлдвэрлэлийг хөгжүүлэхийн төлөө ажиллана

УИХ-ын гишүүн Б.Саранчимэг, Улсын Их Хурлын Байгаль Орчин, Хүнс Хөдөө Аж Ахуйн Байнгын Хорооны даргаар нийт гишүүдийн дийлэнх олонхийн саналаар сонгогдлоо.

БАЙГАЛЬ ОРЧИН, ХҮНС ХӨДӨӨ АЖ АХУЙН БАЙНГЫН ХОРОО нь хөдөө аж ахуй, мал аж ахуй, хүнсний үйлдвэрлэлийн бодлого, газрын сангийн нэгдсэн бодлого, улсын тусгай хамгаалалттай газар, бэлчээр, тариалангийн газар, газар түүний хэвлий, ой, ус, амьтан, ургамал, агаар мандал болон байгалийн бусад баялгийн асуудлыг хариуцсан мэргэжлийн чиг үүрэгтэй байнгын хороо юм.

“Байгаль орчны хяналт, байгаль орчныг хамгаалах” хүрээнд байгалийн тэнцлийг хангах, байгалийн баялаг ашиглалт, байгаль орчны хяналтын асуудлууд нь тус байнгын хорооны үндсэн чиг үүрэг юм. Байгаль орчинд ээлтэй ногоон хөгжлийн бодлогыг бүх салбарт, тэр дундаа хүнсний аюулгүй байдлыг бүрэн хангасан үндэсний үйлдвэрлэлийг хөгжүүлэх хууль эрх зүйн орчныг бүрдүүлэхийн төлөө миний бие хичээн ажиллах болно.

ШИНЭ МЭДЭЭ