МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны даргаар УИХ-ын гишүүн Б.Баттөмөрийг сонгохыг дэмжлээ
2022.08.31
Улстөр

Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны даргаар УИХ-ын гишүүн Б.Баттөмөрийг сонгохыг дэмжлээ

Улсын Их Хурлын Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны хуралдаан өнөөдөр (2022.08.30) 16 цаг 01 минутад эхэлж, Байнгын хорооны даргыг сонгох тухай асуудлыг хэлэлцлээ.

Байнгын хорооны дарга Б.Бат-Эрдэнэ, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 26.3-т “Байнгын хороог Улсын Их Хурлаас нэг жилийн хугацаагаар сонгогдсон дарга тэргүүлнэ”, 26.4-т “Байнгын хорооны даргыг УИХ-д сонгогдон ажилласан туршлагыг нь харгалзан тухайн Байнгын хорооны гишүүдээс сонгох бөгөөд түүнийг улируулан сонгож болно” гэж заасан. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 27.1-д “Байнгын хорооны даргад Байнгын хорооны гишүүдийн дотроос олонхын саналаар нэр дэвшүүлнэ” гэж заасныг дурдлаа.

Улсын Их Хурал дахь Монгол ардын намын бүлгээс Улсын Их Хурлын гишүүн Баагаагийн Баттөмөрийг Улсын Их Хуралд сонгогдон ажилласан туршлага, төрийн ажлын мэдлэг, ур чадварыг харгалзан Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны даргад нэр дэвшүүлж буйг бүлгийн дэд дарга Х.Булгантуяа танилцуулав. Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр нь УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны даргаар ажиллаж байсан юм.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан үг хэлэх, санал хэлэх гишүүн байгаагаүй ба Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны даргаар Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөрийг сонгохыг дэмжье гэсэн томьёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүд 100 хувь дэмжлээ

ШИНЭ МЭДЭЭ