2022.08.30
Т.Энхтүвшин: Өмнөх сайд нарын эхлүүлсэн ажлуудад анхаарч төрийн залгамж халааг үргэлжлүүлээрэй
Улсын Их Хурлын 2022 оны ээлжит бус чуулганы (2022.08.29) нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Засгийн газрын гишүүнийг чөлөөлөх, томилох тухай танилцуулгыг сонслоо.
Хэлэлцсэн асуудалтай холбоотой гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ.
УИХ-ын гишүүн Т.Энхтүвшин:
Засгийн тэргүүн Ерөнхий сайдын оруулж ирж байгаа сайд нарыг дэмжиж байна. Ажлаа сайн хийх хүмүүс томилогдлоо гэж харж байна. Гэхдээ өмнөх сайд нар муу ажиллаагүй шүү. Цар тахалтай, эдийн засаг хүнд үед дан дээлтэй сайд нар сайн ажилласан. Сайд томилогдоход ажил явдаггүй, шинээр эхлэх зүйл байдаг. Төрийн алба залгамж халаатай. Дан дээлтэй сайд нарын эхлүүлсэн ажлыг та нар үргэлжлүүлээд яваарай.
ШИНЭ МЭДЭЭ
ЗАМЫН-ҮҮД СУМАНД АЖИЛЛАЖ БАЙНА
2024.05.04
САЙНШАНД СУМАНД АЖИЛЛАЖ БАЙНА
2024.05.04
Замын-Үүд суманд ажиллаж байна
2024.05.03