МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Дарханы улсын сургууль, цэцэрлэгийн бүх багш нар зөөврийн компьютертэй болно
2022.08.30

Дарханы улсын сургууль, цэцэрлэгийн бүх багш нар зөөврийн компьютертэй болно

Дархан- Уул аймгийн 400 гаруй багш нар оролцсон “Багш нарын бага хурал” зохион байгуулагдлаа. /2022-08-29/

Манай аймаг Монгол Улсынхаа боловсролын салбарт олон үзүүлэлтээр тэргүүлж байгаа нь Та бүгдийн маань ажлын үр дүн хэмээн харж байна.

Дархан-Уул аймгийн хувьд нийтдээ 12 томоохон багц ажилд 27.9 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг улсын төсвийн болон бусад эх үүсвэрээс хийж байгаа нь багагүй үзүүлэлт юм. Цаашид хичээл,  сургалтын орчныг сайжруулах чиглэлд илүү хөрөнгө оруулалт татах болно.

2022 -2024 оны хугацаанд Дархан-Уул аймгийнхаа СӨБ болон ЕБС-ын бүх багш нараа зөөврийн компьютертэй болгох санаачилга гаргаж, хөтөлбөр боловсруулан ажиллаж байгаа. 

ЭНЭ АЖЛЫН ЭХЛЭЛ БОЛЖ 2022 ОНДОО БАГТАН ЭХНИЙ ЭЭЛЖИЙН 740 ЗӨӨВРИЙН КОМПЬЮТЕРИЙН ХУДАЛДАН АВАЛТ ЭХЭЛСНИЙГ ДУУЛГАХАД ТААТАЙ БАЙНА. ОРЧИН ҮЕИЙН БОЛОВСРОЛЫН ЧАНАРТ ТЕХНИК, ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙН ХАНГАМЖ НЭН ЧУХАЛ.

Цаашид багш нарынхаа ажиллах орчныг эрс сайжруулах хүрээнд санаачилга гарган хөтөлбөр хэрэгжүүлэхээр төлөвлөж байгааг дуулгая.

Удахгүй намрын чуулганаар хэлэлцэгдэх Боловсролын багц хуулийн төслийн хүрээнд багшийн сургалт хөгжил, цалин урамшуулал, нийгмийн асуудал, багш мэргэжлийн нэр хүндийг өргөх чиглэлд томоохон өөрчлөлтүүд гарч, эрхзүйн орчин бүрдэх болно.

Та бүхнийхээ бага хурлын үйл ажиллагаанд амжилт хүсч, хичээлийн шинэ жилийн мэнд дэвшүүлье!

ШИНЭ МЭДЭЭ