МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

БЗД-ийн 24-р хороонд хийгдэх бүтээн байгуулалтууд
БЗД-ийн 24-р хороонд хийгдэх бүтээн байгуулалтын ажлаас
2022.08.29

БЗД-ийн 24-р хороонд хийгдэх бүтээн байгуулалтууд

2022 онд Улс, Нийслэл, Дүүргийн төсвөөр сонгогдсон Баянзүрх 24-р хороонд дараах бүтээн байгуулалтын ажлууд хийгдэнэ. Үүнд :

1. 200 ортой хүүхдийн цэцэрлэг/ Цахлайн 15 гудамжинд, Улсын төсвөөр /

2. 251- р Цэцэрлэгийн өргөтгөл / 4 бүлэг-120 хүүхэд/

3. Газарчин, Овоотод "Жишиг" гудамж- 350м

4. Цахлайн 16- р Гудамжинд 3*3 Сагсан бөмбөгийн талбай

5. 4.5 км авто зам / Хорооны хэмжээнд 5 чиглэлд авто зам тавигдаж, хорооны нутаг дэвсгэрийн босоо болон хөндлөн чиглэлд магистрал авто замууд энэ онд ашиглалтанд орно.

6. Цахлайн 10,11,12,13 14- р Гудамжинд Австрийн гэрэлтүүлэг тавигдана.

7. Жаргалант-ийн 2,3,4,5,6-р гудамжинд Гэрэлтүүлэг, камер тавигдана.

8. Хороодын дунд хайрган авто зам

9. Газар чөлөөлөлт, нөхөн сэргээлт

10.Газарчин 200 ортой хүүхдийн цэцэрлэг / 22-23 онд Азийн хөгжлийн сан /

11.Ирэх онд хийгдэх хөрөнгө оруулалтын зураг, зураг төсөв боловсруулах ажил

12. Сургуулийн өмнөх болон сургуулийн салбарын тоног төхөөрөмж нийлүүлэх зэрэг бүтээн байгуулалтын ажлууд хийгдэх юм.

Түүнчлэн цэргийн хотхон, Хоршоололд замын ажлыг эхлүүлж байгаа " Шинэ цагийн зам" ХХК- ны хариуцсан авто ажлыг түргэн шуурхай эхлүүлэхэд дэмжлэг үзүүлэн тогтоосон хугацаанд хашаа, гараашаа татан буулган ажиллаж байгаа иргэн Б.Уранбилэг,Н.Мэндбаяр, Б.Тэнгэс, С.Улцан нарт болон цэргийн хотхоны нийт иргэддээ талархал илэрхийлье.

Өнөөдрийн байдлаар Цахлай, Хоршоолол, Газарчингаар дайран өнгөрөх авто замын ажил эхэлж байгаатай холбогдуулан зарим зам маршрутыг хэсэгчлэн хаах, хашаа татуулах зэрэг ажлууд цаг хугацаатай уралдан явагдаж байгаа тул манай иргэд замын компаний албан хаагч, хэсгийн ахлагч нарын тавьж байгаа шаардлагыг хүлээн авч, хамтран ажиллаж, бидний ажилд дэмжлэг туслалцаа үзүүлэн хөгжил дэвшлийг хамтдаа бүтээцгээе хэмээн уриалж байна.

ШИНЭ МЭДЭЭ