2022.08.25

Б.Бат-Эрдэнэ: Үндсэн хуульд дураараа хандаж байгаа цэцийн энэ үйлдлийг хаасан ямар зохицуулалт хийсэн бэ

УИХ-ын ээлжит бус чуулганы /2022.08.25/-ны өдрийн хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийн хэлэлцүүлгийг явууллаа.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ:

Үндсэн хуулийн цэц үндсэн хуулийн заалтыг хүчингүй болгосон. Тэгэхээр үндсэн хуулийн хий орон зай үүсээд энэ зайг үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулж байж хүчин төгөлдөр болгох нэг үгээр цэц үндсэн хуульд орох нэмэлт өөрчлөлтийг Улсын их хурлаар оруулах гарцаагүй нөхцөл байдалд оруулчихлаа. Үндсэн хуулийн цэц гэдэг энэ байгууллага дуртай үедээ үндсэн хуулийн заалтыг хүчингүй болгоод үндсэн хуульд халдаад байдаг энэ байдлыг хааж өгсөн ямар зохицуулалт хийсэн бэ?

2019 оны 11-дүгээр сарын 14-нд үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг баталсан. Үүнээс хойш 3 жил болох гэж байхад таг байснаа гэнэт их суудлын хуралдаан хийгээд заалтаа хүчингүй болголоо. Тодорхой хугацааны дараа үндсэн хуулийн цэц дахиад ийм шийдвэр гаргавал яах вэ?

Улсын их хуралд байгаа Монголын том орд, газруудыг өөрийнхөө мэдэлд авсан, дангаараа нэг гэр бүл цөлмөж буй, төрийн албыг төрлийн алба болгосон, концесс завшигчид, хөгжлийн банкыг тонон дээрэмдэгчид сүүлээ сэрвээн дээрээ агсчихаад байгаа ийм хүмүүстэй бүрэн эрхийнхээ хугацаанд хатуу тэмцэнэ.  

ШИНЭ МЭДЭЭ