Хүүхэд бүр “даатгагдсан  хуримтлал”-тай болно
2022.08.24
Эдийн засаг, Худалдаа

Хүүхэд бүр “даатгагдсан хуримтлал”-тай болно

Монгол Улсын 2022 оны нэгдсэн төсвийн тухай хуультай хамт Ирээдүйн өв сангийн тухай хуулийн 2022 оны төсвийг баталсан юм.

Энэхүү хууль батлагдсанаар Монгол Улсын хүүхэд бүр Ирээдүйн өв сангаар баталгаажсан, Хадгаламжийн даатгалын санд даатгагдсан, эрсдэл багатай системийн нөлөө бүхий банкуудад нэрийн дансны хуримтлалтай болох боломж нээгдсэн.

Ингэхдээ 5-18 насны хүүхдийн нэр дээр системийн нөлөө бүхий арилжааны банканд хадгаламжийн данс нээж сар бүр олгох 100 мянган төгрөгийн 50 хувь буюу 50,000 төгрөгийг хадгаламжид нь хийхээр хуульд тусгаж өгсөн билээ.

Монгол Улсын Их Хурлын гишүүн Б.Саранчимэг

Хүүхдийн мөнгийг халамжийн сангаас олгож байсан. Үүнийг ирээдүй өв сангаас олгохоор шийвдэр гаргаж байгаа нь ирээдүйд оруулах том хөрөнгө оруулалт юм.

2022 оны төсвийн жилд, 1 дүгээр сарын 1-ээс 7 дугаар сарын 1-ний өдрийг хүртэлх хугацаанд сар бүрийн хуримтлалыг 100,000 төгрөг хүртэл сонголтоор, харин 7 дугаар сарын 1-ний өдрөөс хойш 50,000 төгрөгөөс доошгүй хэсгийг хуримтлуулж үлдсэн 50,000 төгрөгийг бэлнээр буюу хүүхэд бүрд нийт 100,000 төгрөгийг хадгалах байсан. Гэвч цар тахлын үеийн эдийн засгийн хүндрэлтэй нөхцөл байдлаас шалтгаалан Хүүхдийн мөнгийг 2022 ОН ДУУСТАЛ бүрэн олгож, хуримтлалтай хүүхэд бодлогын хэрэгжилтийг түр хойшлуулсан юм.

ШИНЭ МЭДЭЭ