МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Малчид, тариаланчид төрөөс олгох урамшууллаасаа НД, ЭМД-аа суутгуулна
2022.08.10

Малчид, тариаланчид төрөөс олгох урамшууллаасаа НД, ЭМД-аа суутгуулна

Малчид, тариаланчид байнгын орлогогүйгээс Эрүүл мэндийн болон Нийгмийн даатгалын шимтгэлээ сар бүр төлөх боломжгүй байдаг.

Иймээс дөнгөж 20-30 хувь нь эрүүл мэнд, нийгмийн даатгалд хамрагдаж байна. Манай улсын хэмжээнд газар тариалан эрхэлдэг 17.4 мянган өрх, 188.6 мянган малчин өрх бий. Эдгээр иргэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг авах, тэтгэвэрт гарах, эхчүүд жирэмсэн, амаржсаны тэтгэмж авах зэрэгт хүндрэл, чирэгдэл үүсэж байна. Иймд Ж.Бат-Эрдэнэ, Л.Мөнхбаатар зэрэг нэр бүхий гишүүд “Төрөөс ологох урамшууллаас нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг суутган төлөх тухай” хуулийн төслийг өргөн барьсан.

Монгол Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнэ

Зохих журамд заасан шаардлага хангаж урамшуулал авах болзол хангасан иргэн энэ хуулийн үйлчлэлд хамаарна. Энэ хуулийн төсөл батлагдвал төсөлд хамаарах иргэдэд болон улс орны эдийн засагт ач холбогдолтой юм.

Энэхүү хууль батлагдсанаар:

• Малчид, тариаланчид төрөөс авах арьс шир, сүү, ноос, тариалангийн урамшууллаас эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлээ суутгуулах

• Хөдөө аж ахуйн салбарт ажиллагсдын эрүүл мэнд болон нийгмийн баталгаа хангагдах

• Эрүүл мэнд болон Нийгмийн даатгалын сангийн санхүүжилтийн эх үүсвэр нэмэгдэх

• ХАА-н түүхий эд, бүтээгдэхүүний үйлдвэрлэл өсөх зэрэг олон талын эерэг нөлөөллүүд бий болно гэж хууль санаачлагчид үзэж байна.

ШИНЭ МЭДЭЭ